
Төрөлхийн жингийн илүүдэлтэй, бидний хэлж заншсанаар унаган мяраатай хүүхдүүд жингийн илүүдэлтэй болох магадлал өндөр байдаг. Хүүхдийнхээ жинг хянаж байхын тулд тэдний биеийн жингийн индексийг ашиглаж сурах хэрэгтэй. Хүүхдийн биеийн жингийн индексийг бодох арга:
- Хүүхдийнхээ биеийн жинг хэмжих. Хүүхдээ өглөө өлөн байх үед нь давсгийг нь суллуулан баталгаатай жин ашиглан хэмжих
- Хүүхдийнхээ биеийн өндрийг хэмжих. Хүүхдийн өсгийг нийлүүлэн , өгзөг нурууг хананд налуулан , хөл нүцгэн тэгш зогсооно. Толгой эгц байлгана. Хананд авсан хэмжээгээ метрээр хэмжиж тэмдэглэнэ.
- Хүүхдийн биеийн өндрийг хоёр дахин үржүүлнэ. Жишээлбэл таны хүүхэд 140 см буюу 1,4х1,4 1,96 байна.
- Дээрх хэмжээсийг биеийн жингийн индекс олох томьёонд орлуулан бодох Биеийн жингийн индекс (БЖИ) = биеийн өндөр биеийн жин х биеийн жин