
Аз жаргалтай хүмүүсийн 36% нь аз жаргалгүй хүмүүсээс илүү их урам зоригтой, 6 дахин эрч хүчтэй, хоёр дахин бүтээлч байдаг.
Аз жаргал, ажил хоёр салшгүй зүйл биш аж. 2013 оны Галлап судалгаагаар 180 сая хүн хамрагдсан бөгөөд тэдгээр хүмүүсийн 13% нь ажил дээрээ аз жаргалтай бөгөөд идэвхитэй байдаг нь тогтоогджээ. Өөрсдийгөө аз жаргалтай гэж тодоройлсон хүмүүсийн 36% нь бусад аз жаргалгүй хүмүүсээс урам зоригтой, 6 дахин эрч хүчтэй, хоёр дахин эрч хүчтэй байдаг байна.
Сайн мэдээ гэвэл аз жаргалын 50%-д нь генетикийн нөлөө байдаг бол үлдсэн хэсэг нь өөрөөс тань хамаардаг байна.
Өөрийгөө аз жаргалтай байхын тулд таньд юу хийвэл үр дүнтэй, аз жаргалтай байдаг вэ гэдгийг мэдэх явдал юм. Та нэгэнт түүнийгээ олж нээсэн бол сайн. Аз жаргалтай байна гэдэг зөвхөн гүйцэтгэл сайн байна гэсэн үг биш. Эрүүл мэнд ч бас чухал. Хамгийн чухал ур чадвар нь юу гэвэл аз жаргалтай хүмүүсийн нийтлэг шинж нь emotional intelligence (EQ)-тэй холбоотой болохыг тогтоосон байдаг . Сая гаруй хүмүүсийг судалж үзэхэд EQ өндөртэй байсан бөгөөд юу EQ өндөр болгодгийг судалжээ. Тэгвэл EQ өндөртэй хүмүүсийн аз жаргалаа бүтээх 16 арга замыг та бүхэнтэй хуваалцаж байна.
1. Та өөрөө өөрийнхөө аз жаргалд хариуцлагатай байх хэрэгтэй.
Та ажилдаа мухардмал байдалд орчихоод байвал таньд хоёр сонголт бий. Нэг нь өөр ажил хайх, нөгөө нь гацаанд орчихоод байгаа асуудлаа шийдэх. Ямартай ч таны аз жаргал таниас хамаарна. Өөр хэнээс ч хамаарахгүй. Хэрэв та гацаанд орчихоод байгаа бол өөрөө өөртөө сануулж бай.
2. Зохицуулж чадахгүй зүйлдээ санаа зовох хэрэггүй.
Грекийн эдийн засгийн байдал АНУ-ын зах зээлд нөлөөлж байж болох юм. Магадгүй өрсөлдөгч нь байж болох юм. Гэхдээ дээрх томоохон хүчин зүйлс болон тэднийг ойлгох, тэдгээрт санаа зовох хоёр ялгаатай юм. Аз жаргалтай хүмүүс аливаа зүйлд бэлэн байж, мэдээлэлтэй байдаг. Тэд аливаа зүйлд бухимддаггүй.
3. Өөрийгөө бусад хүмүүстэй харьцуулах хэрэггүй.
Тааламжтай байх, сэтгэл хангалуун байх мэдрэмж өөрийгөө бусадтай харьцуулах байдлаас үүсч болох ч та өөрийнхөө аз жаргалыг зохицуулж чадахгүй байдалд хүрч болох юм. Та хийсэн зүйлдээ сэтгэл хангалуун байгаа бол хэн нэгний ололт, амжилтыг өөрийнхтэйгөө харьцуулах хэрэггүй.
Таны талаарх бусад хүмүүсийн бодолд үзүүлэх хариу үйлдлийг үгүйсгэх боломжгүй ч та өөрийгөө бусадтай харьцуулах албагүй бөгөөд бусдыг үргэлж сонсож бай. Бусад хүмүүс юу бодож, юу хийх нь таны асуудал биш боловч өөрөө өөрийгөө үнэлж, хүндэлдэг бай. Тухайн мөчид хүмүүс таныг юу гэж бодохоос үл хамааран тэдний хэлж ярьсан шиг муу эсвэл сайн болчихгүй шүү дээ.
4. Өөрийгөө урамшуул.
Шаргуу ажиллах нь чухал. Гэхдээ өөртөө болоод өөрийнхөө аз жаргалд хор хөнөөлтэй зүйл хийхгүй байх хэрэгтэй. Завсарлага авч бай. Радиологчдын судалгаагаар тэд өвчтөний оношийг үзэхээс өмнө урьдчилан илүү нарийн оношлогоо хийдэг аж. Корнеллийн судалгаанаас үзвэл хүмүүсийг бага ч болов урамшуулж байснаар илүү өгөөмөр, нөхөрсөг, аз жаргалтай болдог байна. Эдгээр жижиг зүйлс нь хүмүүсийг ажилдаа илүү бүтээлч, нягт нямбай болгодог байна. Урамшуулал нь таны тархин дахь тааламжтай байдлыг идэвхижүүлж өгдөг. Үр дүнтэй урамшуулал янз бүрийн хэлбэртэй байж болно.
5. Ажлын өдрөө дасгал хий.
Биеэ хөдөлгөж байснаар эндорфин ялгардаг. Бристолын их сургуулийн судалгаанаас үзвэл ажлын өдрөөр дасгал хийдэг хүмүүс цагийн менежмент сайтай, сайхан зан ааштай, гүйцэтгэл сайтай байдаг байна.
6. Шүүмжилж, хов живээр хөөцөлдөх хэрэгггүй.
Бусад хүмүүсийг шүүмжилж, хов живийг хэтрүүлэх хэрэггүй. Хүмүүсйг шүүмжилж, буруутгах амрхан. Хэрэв та хэн нэгний талаар сөрөг зүйл ярьж байгаа бол хэрэв хэн нэгэн миний талаар таагүй зүйл ярьж байвал ямар санагдах вэ гэж өөрөөсөө асуугаарай.
7. Өрсөлдөөнийг ухаалгаар сонго.
Emotionally intelligent буюу EQ-тэй хүмүүс амьдрахын төлөө ямар нэг зүйлийн төлөө тэмцэхийн ач холбогдлыг мэддэг. Нөгөө талаар сэтгэл хөдлөлөө хянахгүй бол дараа нь аз жаргалгүй болох үе бий. Өөрийн сэтгэл хөдлөлдөө ойлгож, хариу үзүүлж байснаар та өрсөлдөөнийг ухаалгаар сонгож, зөв цагт нь өөрийгөө харуулах хэрэгтэй.
8. Өөртөө үнэнч бай.
Амжилтанд ёс суртахууны хил хязгаарыг эвдэх нь аз жаргалгүй болоход ч хүргэж болох юм. Хувийн стандартаа үгүйсгэх нь харамсах, сэтгэл хангалуун бус байх, урам зориггүй болох гэх мэт мэдрэмжийг бий болгодог. Хэзээ өөрийгөө харуулах вэ гэдгээ мэддэг байж, юу хийхийг хүсч байгаагаа, юу хийх хэрэггүйгээ илэрхийлэх хэрэгтэй. Та юу хийх учраа ологүй үедээ өөрийнхөө үнэт зүйлийг үнэлэхэд цаг гаргаж, тэдгээрийг бичиж байгаарай. Энэ таны ёс суртахууны луужинг чиглүүлэхэд тань тусална.
9. Чимээ шуугианыг намжаах.
Таныг ажилдаа хэр их зарцуулж байгааг сануулах хэрэггүй болов уу. Ажилдаа сайн бай. Үнэнч шударга, өөдрөг бай. Гэр бүл, хэрэглэж байгаа зүйлээрээ эсвэл авсан шагналаараа бахархаж болно. Өөртөө сануулж байх үүднээс тэдгээрийг хадгалж, хааяа хааяа гаргаж ирж хардаг бай.
10. Хэн нэгэнд тусал.
Ажлын хамт олондоо тусал. Хэн нэгэнд тусалснаар туслуулж байгаа хүнийг аз жаргалтай болгоод зогсохгүй таныг ч аз жаргалтай болгоно. Бусад хүмүүст таньд тусалснаар сайхан сэтгэгдэл төрүүлэх окситоцин, серотонин, дофамин ялгардаг. Харвардын судалгаанаас үзвэл бусдад тусалдаг ажилчид ажил дээрээ 10 дахин их төвлөрч чаддаг бөгөөд албан тушаал ахих байдал нь 40%-иар илүү байдаг байна. Бас нэгэн судалгаанаас нийгмийн тусламж, дэмжлэг үзүүлдэг хүмүүс аз жаргалтай болдог байна. Өөрийгөө хэт шахахгүйгээр бусдад туслах нь аз жаргалд тань эерэг нөлөө үзүүлдэг.
11. Давуу талаа ашигла.
Чикакогийн их сургуулийн судалгаанаас үзвэл өндөр гүйцэтгэлтэй хүмүүс эрчимтэй анхаарал төвлөрөх чадвартай байдаг бөгөөд ихээхэн үр ашгийг хүртэж чаддаг. Өмнөө байгаа ажилдаа анхаарлаа бүрэн төвлөрүүлснээр та гадаад хүчин зүйлсийн нөлөөгөөр бий болох саад тотгорыг мэдрэхгүй болно. Үр дүн нь зөвхөн аз жаргал, бүтээмж биш боловч шинэ ур чадварыг хөгжүүлэхдээ суралцах чадвараа сайжруулах хэрэгтэй. Ажлаа зохицуулах нь чухал. Таны давуу талд нийцсэн тодорхой зорилго, чиглэлийг тодорхойлж байх хэрэгтэй. Ажил хийж эхлэхээсээ өмнө анхаарал төвлөрлөө сайжруулж, нягт нямбай ажиллах хэрэгтэй. Өдөр бүр тодорхой зорилго тавьж, түүндээ хүрдэг бай..
12. Инээмсэглэ
Германы Манхемийн их сургуулийн судалгаагаар бидний сэтгэл нүүр царайны хурирлаар илэрч байдгийг тогтоожээ. Хэсэг бүлэг хүмүүст үзэг өгөөд инээмсэглэж буй ам зурахыг даалгажээ. Тэгээд зураг зурах хэр хөгжилтэй байсныг асуухад үзгээ амныхаа ойр барьсан хүмүүс бусад оролцогчдоос илүү хөгжилтэй байдгийг тогтоожээ.
Судалгаанаас харахад таны чин сэтгэлтийн инээмсэглэл таны нүүрний хувирал,мэдрэмж, сэтгэлээр дамжин илэрхийлэгдэж байдаг аж. Хэрэв та ажил дээрээ сөрөг байдаг бол инээмсэглэ, хөгжилтэй кино үз. Энэ зан чанар таны өдрийг ч хөгжилтэй болгоно.
13. Сөрөг хүмүүсээс хол бай.
Гомдоллогчид, сөрөг хүмүүс байдаг. Асуудлыг шийдвэрлэх шийдлээсээ илүү асуудал дээрээ анхаардаг.
Хүмүүс гомдоллогч нарыг сонсоход хэцүү байж болох юм. Яагаад гэвэл тэд хатуу эсвэл зөрүүд байхыг хүсдэггүй. Шаардлагатай үед нь та өөрийгөө сөрөг зүйлсээс холдуулж, зайлсхийж болно. Жишээ нь, нэг хүн тамхи татаж байвал та дараа нь тамхи татах уу? Та өөрөө өөрийгөө болиулж, хянаж байх хэрэгтэй.
14. Өөрийгөө шоол.
Хэрэв та ажилдаа хэт нухацтай байдаг бол таны аз жаргал, гүйцэтгэлдээ санаа зовнино. Бага зэрэг сул талаа харуулахаас бүү ай. Өөрийнхөө ямар нэг энгийн зүйлийг ч болов шоолж инээ. Яагаад гэвэл та магадгүй тайван дөлгөөн байж болох юм. Аз жаргалтай хүмүүс өөртөө итгэх итгэл, хошин шог болон даруу төлөв байх мэдрэмжээ тэнцвэртэй байлгадаг.
15. Талархлын хандлагыг бий болгох
Аливаа зүйлсийг өөрөөр хийх амархан байж болох юм. Заримдаа оюун санаагаа сөрөг байдлаас холдуулахын тулд байгаа зүйлдээ талархдаг. Амьдралдаа байгаа сайн сайхан зүйлсийг тунгаан бодож сэтгэл санаагаа засдаг. Энэ нь стрессийн гормон болох кортизолыг 23%-иар бууруулдаг. Калифорнийн их сургуулийн нэгэн судалгаанд өдөр тутам ажиллаж байдаг хүмүүс талархах хандлагатай байснаар сэтгэл санааг өргөж , эрч хүч, бие махбодын эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг байна.
16. Сайн сайхан зүйлс ирнэ гэдэгт итгэ.
Сайн сайхан зүйлс ирнэ гэдэгт итгэ гэж зөвхөн хэлэх хэрггүй. Ирээдүйг эерэг өөдрөгөөр харах нь ажлын гүйцэтгэлийг ч сайжруулдаг. Оюун санаа өнгөрсөн сайн сайхныг дурсч, одоогийнхтойгоо харьцуулах хандлагатай байдаг. Энэ нь ирээдүйдээ итгэх итгэлд ч чухал. Тэнэглэх хэрэггүй. Ирээдүйд ч сайн сайхан зүйлс ч ирнэ гэдэгт итгэ.
Эдгээр аргуудыг хэрэглэснээр таны ажил дээрх аз жаргалыг сайжруулаад зогсохгүй сэтгэл хөдлөлд сайнаар нөлөөлдөг. Таныг аз жаргалтай болгодог зүйлсээ бидэнтэй хуваалцаарай.
Эх сурвалж: http://www.inc.com/travis-bradberry/16-ways-to-cr...