
Амьдралын Хүрдний талаар та урьд нь сонсож байсан уу? Бэрхшээл ба Боломж номыг уншсан бол та миний юу ярьж байгааг гадарлах байх. Энэ номын 302-р нүүрэнд би яг энэ талаар маш гоё тайлбарласан, зурагтай нь оруулсан байгаа.
Амьдралын Хүрд гэдэг бол Зорилго тодорхойлоход ашигладаг загвар юм. Таны амьдралын гэр бүл, ажил мэргэжил, санхүү, эрүүл мэнд гээд хувь хүний хувьд танд заавал байх шаардлагатай тус тусдаа өөр өөрийн онцлогтой, амьдралын тань чухал хэсгүүдийг нийлүүлж багцласан зураглал байдаг. Амьдралын Хүрдний ачаар та тал тал тийшээ стресстэхгүй, тэгш хэмнэлтэй ухаалаг амьдралын зорилго тодорхойлох боломжтой.
Хэрэв та энэ талаар уншиж амжаагүй бол Бэрхшээл ба Боломж номноосоо уншаарай. Амьдралынхаа аль ч талбарт зорилго тодорхойлж болно. Гэр бүлийн зорилго гэж танд байж болно. Гэр бүлийн аз жаргал, тухтай орчин нөхцөл сайн сайхан бүрдүүлэхэд холбоотой бүх зүйлсийг энэ зорилго дотор хамруулж болно шүү дээ.
Ажил мэргэжил дээрээ, мэргэжлээ дээшлүүлэхэд, цалингаа өсгөхийн тулд та юунд хүрмээр байна? гэх мэт зорилго тодорхойлж болно гэсэн үг.
Эрүүл явахын тулд бас дасгал хийж, эрүүл хүнс хэрэглэнэ, тамхинаас гарна, турна гэх мэтээр төлөвлөнө гэдэг бол бас л 70-80 настайдаа эрүүл чийрэг, үр ачдаа өнөр өтгөн амьдрал бэлэглэх зорилготой тань нийцэж магадгүй.
Энэ мэтээр, зорилго амьдралын тань ямар ч талбарт тодорхойлогдож болно. Тус тусдаа тодорхой байх тусмаа та илүү сайн сэтгэж, таны амьдрал аль аль талдаа хүч чадалтай, амьдралын стресс бага эрх тэгш боломжтой амьдрахын эх үүсвэр болох юм.
За миний хэлэх гээд байгаа санаа танд ойлгомжтой болсон уу? Одоо видеогоо үзээрэй.