
Албан тушаалын мэргэжилтнүүд ярилцлагын үед ажил олгочдоос асуулт асууснаар тухайн байгууллага таны хувьд зөв тохирсон эсэхийг тодорхойлох хамгийн сайн арга юм. Асуултууд таныг “гэрийн даалгавраа хийчихсэн”, бас та тухайн ажилд дур сонирхолтой байгааг харуулах сайхан боломж юм. Муухан асуулт асууснаас асуухгүй байсан нь дээр.
Маш олон ажил хайгчид ярилцлагын асуултанд маш сайн хариулдаг ч маш чухал зүйлээ мартчихсан байдаг. Нөгөө талаар ярилцлага авагч ч бас ярилцлага авахаар тэнд байгаа шүү дээ. Ажил олгогчийн хувьд дараах хоёр учир шалтгаанаар ярилцлагын зөв асуулт асуух нь чухал:
Нэгдүгээрт, зөв асуултаа асуучихсан бол тухайн ажил горилогчийн ур чадвар тухайн албан тушаалд тохирч байгаа эсэхийг бататгах асуулт асуух хэрэгтэй.
Хоёрдугаарт, ажил олгогч ажил горилогчтой ярилцлага хийж байгаа ч нөгөө талаар ажил горилогч ч бас ажил олгогчтой ярилцлага хийж байгаа гэдгийг сана. Энэ бол тухайн байгууллага таны ажиллахыг хүсдэг байгууллага мөн эсэхийг шийдвэрлэх боломж юм.
Таны хүрэхийг хүсч байгаа 3 зорилго
Та зөв асуулт асууснаар та дараах гурван зорилгоо олж мэднэ:
Ярилцлага авч байгаа хүн таныг урьдчилан мэдсэн эсэхийг бататгах.
Тухайн ажил олгогчийг сонирхож байгаагаа бататгах.
Тухайн ажил олгогч таньд тохирч байгаа эсэхийг шийдвэрлэх.
Ярилцлагын үеэр маш олон асуулт асууж болох ч дээрх гурван зорилго дээр анхаарч чадвал асуулт асуухад хялбар болно.
Ярилцлага бүр дээр 3-5 асуулт асуухыг санал болгож байна. Миний хувьд бэлдсэн асуултууд маань хариулагдсан байж болох учраас илүү олон асуултуудыг бэлддэг.
Ажлын ярилцлагын үеэр асуувал зохих 10 асуулт
Дараах 10 асуултыг та асууж болно.:
1.Ямар ур чадвар болон туршлага шилдэг ажил горилогч болгодог вэ?
2.Танай ажилтнуудад тулгараад байгаа хамгийн том асуудал юу вэ? Би энэ асуудлыг шийдэхэд тань тусалж энэ албан тушаалд ажиллах боломжтой юу?
Энэ асуулт та тухайн багт хэрхэн тусалж болох вэ гэдгийг харуулаад зогсохгүй ярилцлага авагч таныг тухайн албан тушаалд тохирох эсэхийг урьдчилан бодохыг дэмжиж байгаа юм.
Энэ бол тухайн ажил олгогч ямар ажил горилогч хайж байгааг мэдэх боломжтой бөгөөд ярилцлага авч байгаа хүний хувьд хөзрөө нээж байгаа нээлттэй асуулт юм. Хэрэв ярилцлага авагч таны яриагүй ямар нэг зүйлийг дурдвал одоо таны ээлж.
Хөдөлмөрийн зах зээлийн тухай Форбес сэтгүүлийн цахим номонд:
“Эдийн засгийн байдал таны зорилгод саад болохыг бүү зөвшөөр. Албан тушаалын зөвлөгөөг ашигла” гэсэн байна.
3.Таньд энд ажиллахад хамгийн их таалагддаг зүйл нь юу вэ?
Энэ асуулт бол ярилцлага авагчтай илүү хувийн байдлаар холбогдож, түүний мэдрэмж, сэтгэгдлээс хуваалцах боломжийг олгоно. Энэ асуултын хариултаар тэнд ажиллаж байгаа хүмүүс хэр сэтгэл хангалуун байгааг мэдэх дахин давтагдашгүй боломж шүү. Ярилцлага авагч сэтгэл зовоосон ямар нэг хариулт хэлбэл “улаан гэрэл” аслаа л гэсэн үг.
4.Энэ албан тушаалд, энэ байгууллагад эсвэл энэ ашгийн бус байгууллагад амжилттай ажиллахад юу нөлөөлөх вэ?
Энэ асуултаар та тэнд амжилттай байх сонирхолтой байгаагаа илэрхийлэх бөгөөд аль алиных нь хувьд урагштай байх, тухайн албан тушаал таньд сайн тохирч байгаа эсэхийг харуулна.
5. Миний ур чадварт эргэлзэж байгаа зүйл байна уу?Би энэ асуултанд дуртай. Энэ бол зоригтой асуулт. Энэ асуулт таныг өөрийн ур чадвар, чадамждаа итгэлтэй байгааг харуулна.
6. Танай байгууллага тасралтгүй боловсрол, мэргэжлийн сургалтанд хамруулдаг уу? Энэ асуулт таныг өөрийн мэдлэг боловсролоо сайжруулах, ажил олгогчтой хамт өсч хөгжих сонирхолтой байгааг илтгэнэ.
7. Та миний хамтарч ажиллах багийн талаар ярьж өгч болох уу?Энэ асуулт яаж хэлэгдэж байгааг анхаараарай. Энэ асуулт таныг тухайн ажилд оруулна гэж бодож байна. Мөн таньтай өдөр тутамдаа ойр ажиллах хүмүүсийн тухай хариултыг өгөх учраас хариултыг анхааралтай сонсоорой.
8. Та шинэ бүтээгдэхүүнийхээ талаар эсвэл өсөлтийн төлөвлөгөөнийхөө талаар юу ярьж чадах вэ?
Энэ асуулт таны тусгай хэрэгцээнд тохирсон асуулт. Та өөрийн судалгаа, сонирхлоо баталгаажуулах үүднээс шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээнийх нь талаар ажил олгогчийн сайтнаас нь урьдчилаад судлаарай. Энэ асуултаар та тухайн ажил олгогч хаашаа зорьж байгааг мэдэх сайхан санаа.
9. Энэ албан тушаал дээр өмнө нь ямар хүн ажиллаж байсан бэ?Энэ асуулт жаахан шулуухан мэт боловч өмнө нь ажиллаж байсан хүн албан тушаал дэвшсэн, халагдсан, ажлаасаа гарсан эсвэл тэтгэвэртээ гарсан эсэхийг мэдэх боломжийг олгоно. Нөгөө талаар ахиж дэвших боломж байгаа эсэх, ажилчид нь сэтгэл хангалуун бус байгаа эсэх, тухайн байгууллага эмх замбараагүй байгаа эсэх, таньтай ойролцоо насны ажилчид байгаа эсэхийг мэдэх боломжийг олгоно.
10. Танай үйл ажиллагааны дараагийн алхам юу вэ?Энэ бол хамгийн сүүлд заавал асуувал зохих асуулт. Уг асуултаар та цааш үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа харуулах бөгөөд ажил олгогч тухайн албан тушаалд хэр олон хүн өрсөлдөж байгааг хэлэх боломжийг олгоно.
“Одоо дараагийн алхам гэж байхгүй. Таныг ажилд авлаа” гэх хариулт сонсоно гэдэгт итгэж байна. Амжилт хүсье.