CV бичих зөвлөмж
2013, 11 сарын 28. 15:510
CV-г эхний удаа 15 секундэд л гүйлгэж харахуйцаар бичсэн байвал зүгээр. Хэн нэгэн хүн танаас CV-г нь шалгаж үзэхийг гуйвал битгий татгалзаарай.  Танд ч хэрэгтэй.



 
Анхны сэтгэгдэл
  • CV жинхэнэ юм шиг харагдаж байна уу? Аль эсвэл ямар нэг загвар ашиглаагүй байна уу?
  • CV-г уншихад ойлгомжтой, юм бичигдээгүй хоосон зайнууд байна уу?
  • CV-ний дизайн мэргэжлийнх юм шиг харагдаж байна уу аль эсвэл жирийн л нэг бичлэг шиг харагдаж байна уу?
  • Ур чадварын хэсэгт оруулсан мэдээлэл нь өргөдөл гаргагчийг тодорхойлоход шууд мэдэж болох мэдээллийг оруулсан байна уу?
  • CV-ний урт болон ерөнхий харагдах байдал нь албан тушаалын түвшин болоод тухайн зорилгод нийцэж байна уу?

Харагдах байдал
  • CV сайтар боловсруулсан илтгэл шиг харагдаж байна уу?
  • Фонт нь албан тушаал болон салбарт нийцсэн байна уу?
  • Цэг, зураас, тодруулалт гэх мэт дизайны элементүүд нь уншигчийн нүдийг чухал агуулга руу хөтөлж байна уу?
  • Текст болон хоосон зайнууд нь хоорондоо тэнцвэртэй байна уу?
  • Хуудасны хүрээ нь бүх талд нь байна уу?
  • Зай, үсгийн хэмжээ нь тогтвортой нэг ижил хэмжээнд байна уу?
  • Хэрэв CV нь нэг хуудаснаас их бол хоёр дахь хуудас нь толгойн хэсгийг агуулж байна уу? Хуудас нь зөв форматтай байна уу?

CV –ний иж бүрдэл
  • CV-ний бүх хэсгүүд ойлгомжтой бичигдсэн байна уу?
  • Өргөдөл гаргагчийн хамгийн сайн үнэмлэх, диплом зэргийг тодруулж харуулахын тулд иж бүрдлүүд нь хамгийн тохиромжтой дарааллаар байна уу?
  • Ажилласан туршлага нь эсрэг дараалалтай байна уу? (Хамгийн сүүлд хийж байсан ажлаа хамгийн эхэнд бичих)?
  • Албан тушаалын зорилго
  • Албан тушаалын зорилго, зорилт нь CV-ний толгойн дээд хэсэгт эсвэл ур чадварын хэсэгт байна уу?
  • CV нь тодорхой нэг албан тушаалын зорилгод чиглэгдсэн байна уу? Бүх бичиг баримтууд нь нэг ижил хэмжээтэй биш байна уу?
  • Хэрвээ CV-г ажлаа солиход зориулж бичиж байгаа бол өнгөрсөн туршлага зэрэг туслах дэлгэрэнгүй мэдээллүүд нь шинэ зорилттой нийцэж байна уу?
Амжилт, ололт
  • CV нь ажлын амжилт ололтуудыг багтаасан байна уу?
  • Тоо, хувь, мөнгө болон бусад зүйлсээр амжилтаа хэмжсэн байна уу?
  • Амжилт, ололтын тухай өгүүлбэрүүд нь хүчтэй, ялгарч харагдахуйц үгээр илэрхийлэгдсэн байна уу?
  • Амжилт, ололт нь үүрэг хариуцлагаас тусдаа байна уу?

Хамаарал
  • Мэдээлэл нь ажил олгогчийн хэрэгцээнд хамаатай байна уу?
  • CV-ний агуулга нь албан тушаалын зорилготой нийцэж байна уу?
  • CV-ний гол чухал үгнүүд нь баялаг, салбарын товчилсон үг хэллэгүүдийг ашигласан байна уу?
  • Шагнал урамшуулал, гишүүнчлэлд харъяалагддаг эсэх нэмэлт мэдээллүүд багтаад, гэрлэлтийн байдал, нас, яс угсаа гэх мэт хувийн мэдээллүүд орхигдсон юм биш биз?
Бичих хэв маяг
 
  • CV нь бичсэн хүний дуу хоолойгоор “би”, “надад”, “миний” гэх мэт үгнүүдийг                 ашигласан байна уу? Эсвэл эдгээр үгнүүдээс татгалзсан байна уу?
  • Агуулга нь логик дэс дараатай, ойлгоход хялбар байна уу?
  • CV нь бичиглэл, дүрэм, өгүүлбэрзүйн алдаагүй төгс болж чадсан байна уу?
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Мэдээлэл технологийн салбарт AI-р орлуулах боломжтой ажилчдыг цомхотгоход ойрхон ирээд буйг онцоллоо  
02025-4-25 22:23
Ажлын гараагаа эхэлж буй ажилтнуудад тулгардаг ажлын байрны 5 сорилт
02025-4-24 21:39
Мичиган муж эрэгтэйчүүдэд их сургууль болон мэргэжлийн сургалтын хүртээмжийг нэмэгдүүлж байна
02025-4-23 15:10
100 мянган долларын цалин АНУ-ын том хотуудад өрхийн өргөн хэрэглээнд хүрэлцэхгүй байна
02025-4-21 20:33
Ажилчдаа урамшуулах нь сэтгэцийн эрүүл мэндэд тустай болохыг судалгаанууд харуулж байна
02025-4-16 16:01
АНУ-д таван ажилтан тутмын нэг нь карьераа өөрөө шийдэх боломжгүй гэжээ
02025-4-15 16:08
Орлого ихсэх тусам аз жаргал улам үнэтэй болдог
02025-4-4 11:56
Муу дарга шиг харагдуулах зангануудаас хэрхэн бултах вэ?
02025-4-1 11:35
Хэрхэн харилцаагаа бүрмөсөн таслахгүй халагдах вэ?
02025-3-25 16:06
Удаан завсарлагааны дараа ажилдаа ороход дараах дөрвөн үнэнийг санаарай
02025-3-25 12:50