
Боломжит ажил олгогч таны товч намтар, CV буюу резюме зэргийг уншихыг хүсч байгаа эсэхээс үл хамааран яагаад таньд хөрөнгө оруулж, мөнгө зарцуулахыг хүсч байгаа ажилтан гэдгийг ажил олгогч нарт нь батлах нэг л зүйлийг харж байдаг. Үндсэндээ энэ бол ажил хайж байгаа мянга мянган хүмүүсээс таныг ялгаж харах (давтагдашгүй цор ганц өөрийгөө “худалдах” арга) брошур юм.
Дэлхий даяар нийтлэгээр хүлээн зөвшөөрсөн ямар нэг формат байхгүй боловч таны CV дараах элементүүдийг багтаавал зохино.
.jpg)
- Таны дэлгэрэнгүй мэдээлэл – Өөрийн нэр, хаяг, утасны дугаар, и-мэйл хаяг болон ажил олгогч таньтай аль болох хялбархнаар холбоо барьж болох мэдээллийг багтаа. Яс үндэс, нас, жолооны үнэмлэх зэрэг мэдээллүүд нь нэмэлт мэдээллүүд юм.
- Хувь хүний ажил албан тушаалын зорилго – Уншигчийн анхаарлыг нэн даруй татах, таны тухай илүү ихийг мэдэхэд туслах нэг мөр өгүүлбэр байж болно. Дэндүү хуурамч зүйл бичихээс болгоомжлоорой. Та үндсэн ур чадвараа бичихийн өмнө яагаад ажил олгогчдын хэрэгцээнд нийцэж байна вэ гэдгийг харуулах, тухайн ажлын байранд шаардлагатай ур чадварыг оруулаарай.
- Ажлын туршлага – Хамгийн сүүлд ажиллаж байсан ажлаасаа эхлээд нэр, байршил, вэбсайт, ажилласан байсан хугацаа зэргийг бичээрэй. Таны ажиллаж байсан албан тушаал бүрийн ажил үүрэг, амжилтыг тодотгон харуулах тодорхойлох цэгийг ашиглан, таны CV ажил олгогчийн ажлын тодорхойлолтонд нийцэх ажлын туршлагыг уншиж байгаа хүн хурдан харахуйц байдлаар бичих хэрэгтэй.
- Боловсрол – Эзэмшсэн академик боловсрол, мэргэжлийн ур чадваруудаа хамгийн сүүлчээс нь эхлээд бичих хэрэгтэй. Хэрэв та боловсрол эзэмшээд анх удаа ажилд орох гэж байгаа бол, ямар нэг ажлын туршлага байгаа бол энэ талаарх мэдээллээ багтаах хэрэгтэй.
- Ур чадвар – Та өнгөрсөн хугацаанд биет болон биет бус маш олон ур чадваруудыг эзэмшсэн гэдгээ мэдэхгүй ч байж болох юм. Та өөрийн ашигладаг байсан програм хангамж, гадаад хэлний мэдлэгээ анхан, дунд, ахисан түвшний аль нэгийг нь сонгон оруулах хэрэгтэй. Харилцааны болон төслийн менежментийн ур чадварыг баталж харуулахад хүндрэлтэй байдаг учраас тодорхой жишээ, баримттайгаар оруулах нь зүйтэй.
- Хийх дуртай зүйлс ба сонирхол – Энэ хэсгийн мэдээллийг сүүл хэсэгт нэмэлт байдлаар оруулах хэрэгтэй. Ярилцлагын үеэр ярилцаж болох хувийн чанартай зураглал, мэдээллийг оруулах нь зөв.
- Тодорхойлолт – Таны CV-г тодорхойлох хүн шаардлагагүй боловч шаардлагатай дэлгэрэнгүй мэдээллийг оруулах хэрэгтэй. Хэрэв та анх удаа ажилд орох гэж байгаа бол багш, сургагчаа дурдах нь хамгийн сайхан санаа. Таньд эерэг байдлаар дүгнэлт өгөх итгэлтэй хүнийг сонгох хэрэгтэй боловч боломжит ажил олгогч хялбархнаар холбоо барих боломжтой эсэхийг нягтлаарай.
- Цэгцтэй бас энгийн төлөвлөгөө – CV-гээ үргэлж А4 хэмжээтэй 2 хуудсанд багтаан бичээрэй. Таны CV-г уншиж буй хэн ч гэсэн, ямар ч мэдээлэл хайсан бай эхний удаад уншихад хангалттай зайг оруулсан эсэхээ нягталж шалгаарай. Энэ баримт таныг шууд ажилд оруулахад тусалж чадахгүй ч ярилцлагад дуудагдахад түлхэц болох болно. Та CV-г өөртөө зориулж биш уншигчид зориулж бичиж байгаа гэдгийг үргэлж санах хэрэгтэй. Аль болох товчхон, сонирхолтой байхаар бич.
Ажил олгогч нар их хэмжээний өргөдлүүдийг хүлээж авахдаа CV-г хянаж үзэхэд ерөнхийдөө 20 секунд зарцуулдаг учраас CV-гээ зөв боловсруулах нь маш чухал. Хэрэв та дээр дурдсан хэлбэрийг ашиглаж байгаа бол өөрийнхөө мэдээллийг цэгцтэй, оновчтой, үнэмшилтэй байдлаар илэрхийлэх зөв зам гэсэн үг.

Анхаарах зүйлс
Та CV-гээ задалж шинжлэхэд цаг гаргавал уншигч ч илүү цаг гаргана гэсэн үг. CV бичихэд анзаарахгүй өнгөрдөг нэр, хаягнаас эхлээд маш олон төрлийн энгийн алдаанууд бий.
CV-гээ өнгө оруулах гэж зураг юм уу өнгө будаг оруулахаас татгалз.
Цэгцтэй урт мөрүүдийг ашигла.
Та CV-гээ задалж шинжлэхэд цаг гаргавал уншигч ч илүү цаг гаргана гэсэн үг. CV бичихэд анзаарахгүй өнгөрдөг нэр, хаягнаас эхлээд маш олон төрлийн энгийн алдаанууд бий.
CV-гээ өнгө оруулах гэж зураг юм уу өнгө будаг оруулахаас татгалз.
Цэгцтэй урт мөрүүдийг ашигла.
- Доогуур зураастай бичих форматыг зөвхөн вэбсайт бичихэд ашигла.
- Times New Roman юм уу Arial фонтыг ашигла.
- Үсгийн хэмжээ 11pt-ээс бага байхаас зайлсхийх хэрэгтэй. Ажил олгогчид үүнийг унших гэж нүдээ онийлгох шаардлагагүй шүү дээ.
- Ярианы хэлийг бүү ашигла. Хэрэв хүн бүр мэддэг бол товчилсон үг ашиглаж болно.
- Болд форматыг ашиглах хэрэгтэй ч хэтрүүлэхээс зайлсхий.
- Үг үсгийн алдаа буюу бичиглэлийн алдаа байгаа эсэхийг шалга. Ямар нэг алдаа байх нь “сулхан” ажил хайгчдын хувьд жагсаалтаас хасагдах нэг шалтгаан юм. Хэдийгээр таны ажил мэргэжил хэлзүйн, үгзүйн алдаа гаргахгүй байх өндөр түвшний ажил биш ч байсан гэсэн ийм төрлийн алдаа гаргах нь ажил олгогчдын дургүй чанарын нэг. Хэрэв ямар нэг үгийг яаж бичихээ мэдэхгүй байгаа бол толь бичиг ашигла.
- Та дууссан баримтаа аплойд хийж, хэн нэгнээр шалгуул. Мэргэжлийн CV шалгагч нар өдөрт зуу зуун CV-г уншиж, анхаарах зүйлсийг шууд л харж чаддаг.