“Нарантуул Шейл Ойл Корпорэйешнь” ХХК-ний “SS Club” нь 2005 онд анх байгуулагдсан ба гадаад дотоодын зочид гийчдийн амралт чөлөөт цаг, ажлын ачааллыг тайлах болон албан уулзалт хийх зэрэг бүхий л бололцоог бүрдүүлсэн том жижиг ресторан, спорт клуб зэрэг үйлчилгээг үзүүлдэг.
Байгуулагдсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд спорт клубдээ гадаад дотоодын нийт 300 гаруй гишүүнийг элсүүлж, том, жижиг ресторандаа нийт 50000 гаруй гадаад дотоодын зочдыг хүлээн авч төрөл бүрийн арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгуулж ирсэн билээ. Тус клуб ажилчдын ур чадвар, мэргэшлийн түвшин жилээс жилд өсч, чадварлаг боловсон хүчнээр дээд зэргийн үйлчилгээг явуулахын зэрэгцээ соёлтой цогц үйлчилгээг таньд хүргэхийг зорьдог.
Манай “SS-Club” нь Улаанбаатар хотын төвд, Богд хааны музейн эсрэг талд, Оргил Рашаан сувилын хойд талд байрлалтай.
Та манайхаар үйлчлүүлсэнээр их хотын дуу чимээнээс хол нам гүм амгалан тайван орчинд алжаал ядаргаагаа тайлах, цагийг зөв зохистой өнгөрүүлэх тав тухтай тансаг орчинд, дээд зэрэглэлийн үйлчилгээг боломжийн үнээр авах болно.
Манайх нэг дор 200-1000 хүлээн авах хүчин чадал бүхий том ресторан, 80-150 хүн хүлээж авах хүчин чадал бүхий жижиг ресторан, чөлөөт цагаа зөв зохистой, эрүүл мэнддээ ашигтай өнгөрүүлэх спорт клуб зэрэг үйлчилгээг явуулдаг. Мөн хурал зөвлөгөөн, хурим, тэмдэглэлт ой, баяр ёслолын арга хэмжээ, урлаг соёлын бүхий л арга хэмжээ гадаад дотоодын байгууллага, хамт олны хурал зөвлөгөөний захиалгыг тогтмол авч, үйлчилгээг өндөр түвшинд , дээд зэргээр үзүүлдэг болно.
Чадварлаг, найрсаг хамт олон та бүхнийг урьж байна!
1. Аялал жуулчлал, зочид буудал, нийтийн хоолны үйлчилгээ
2005
20