Responsible for the implementation and improvement of the RCM (Reliability Centred Maintenance) program, Defect Elimination investigations and other engineering initiatives that add significant value to the business. Continuously monitor and review equipment performance to improving equipment reliability, provide consistent communication and reporting and provide engineering solutions to reliability issues, assisting with the rollout of improvement initiatives. Demonstrate safety leadership in your own behavior and your interactions with others Assisting in conducting safety verification when visiting underground workshop. Immediately report any injury, incident or “near miss” encountered during the course of work Consistently maintaining leadership behaviors that set an example for your colleagues. Communicate clear direction to site maintenance teams. Communicate detailed plans of engineering solutions to the respective OEMs as required Identify project-based opportunities to improve efficiencies and reduce maintenance costs. Identify practices that are out of date or redundant to improve workflow and reduce overall operating cost base. Understand the whole life equipment strategy. Ongoing monitoring of plant reliability and development of improvement strategies. Implement and conduct RCM considering the following core components: Preventative Maintenance performance Proactive Maintenance (Age exploration, FMECA, RCA etc.) Identify and drive reliability projects that consistently improve fleet performance and lower the overall operating cost base. Identify operational factors that can impact equipment reliability Identify opportunities to improve the quality and efficiency of maintenance work through enhanced reliability program. Monitor and measure the effectiveness of Continuous Improvement Programs considering KPI and reliability results Continually liaise with OEM’s to identify improvement opportunities. Communicate innovations and improvements to key stakeholders in relation to reliability program. Monitor diagnostic and condition monitoring activities when needed to improve equipment reliability and performance.
Тухайн тээврийн хэрэгсэлд илэрсэн мөн бусад эвдрэл гэмтлийг ажлын картанд бичиж тэмдэглэх, шууд удирдлагадаа мэдэгдэх Үзлэг оношлогоог үнэн зөв, нямбай хийж эвдрэлийн шалтгааныг тогтоож, бүрэн гүйцэд засварлах Шаардлагатай сэлбэгийн жагсаалтыг үнэн зөв бодитой гаргаж, захиалга хийхэд туслалцаа үзүүлэх Шаардлагатай тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийг жолоодож шалгах ба хийгдсэн үзлэг оношлогоо, засвар үйлчилгээ болон бусад хийгдсэн ажлын тухай тайлан/service report бичих, шууд удирдлагадаа тайлагнах Хариуцан ажиллаж буй багаж, тоног төхөөрөмжүүдээ бүрэн бүтэн байдлыг нь шалгаж, зориулалтын дагуу ашиглаж үзлэг үйлчилгээг (тосолгоо, чангалгаа) хийх
Засвар үйлчилгээг тогтсон хугацаанд нь стандартын дагуу чанартай гүйцэтгэж, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг ханган ажиллах үндсэн үүрэгтэй.
Хариуцсан салбарын онцлогоос хамаарч санхүүгийн өдөр тутмын гүйлгээг шалган бүртгэлийн системд бүртгэх хуваарьт ажлыг санхүү хариуцсан захирлын баталсан ажил үүргийн хуваарийн дагуу гүйцэтгэх Харилцагч байгууллага, үйлчлүүлэгчтэй үүссэн өр төлбөр болон авлагын тооцоог бүртгэх, улирал бүр тооцоог нийлж баталгаажуулах Хариуцсан салбарын бараа материал, хөрөнгийн үлдэгдлийг батлагдсан хуваарийн дагуу тоолж баталгаажуулах, эд хариуцагчийн бүртгэлийг хянах, зөвлөгөө өгөх Компанийн санхүүгийн тайлан баланс гаргахад шаардлагатай мэдээ тайланг ерөнхий болон ахлах нягтлан бодогчид тогтоосон хугацаанд ирүүлэх, нэмэлт шаардлагатай гүйцэтгэх ажлуудыг тогтоосон хугацаанд хийж тайланг хүргүүлэх Хариуцсан салбарын онцлогоос хамааран бусад гүйцэтгэх ажил нь нэмэлт хавсралтын дагуу ялгаатай тодорхойлогдоно
Онлайн худалдааны программуудыг бүрэн хариуцан захиалгын дагуу түгээлт, борлуулалт хийх Компаний бараа бүтээгдэхүүнийг борлуулдаг oнлайн худалдааны бусад аппликейшн, вэб сайтуудаас (супермаркетуудын харъяа онлайн худалдааны сайтуудаас бусад) орж ирэх захиалгын барааг төрөл зүйл, тоо хэмжээг шалгаж захиалагчид хүлээлгэн өгөх Онлайн худалдааны агуулахын барааны бүртгэл тооцоог бүрэн хариуцаж, орлого, зарлагын тайланг хөтлөн, тооцооны нягтлангуудаар хянуулж ажиллах Харилцагч худалдан авагчаас авсан захиалгыг барааны төрөл болон харилцагч тус бүрээр Smart phone-д захиалга болгон бүртгэж, санхүүд өгч падаан хэвлүүлэх, урамшууллын хувь, бэлэг, бонусын барааны бодлого төлөвлөлтийг хэрэгжүүлэн, өдөр бүрийн борлуулалтын тайланг нягталж шалган өгч байх
Борлуулагдах сэлбэгийн борлуулалт болон борлуулалтын багаас ирүүлсэн сервис үйлчилгээ орсон хүсэлтүүд. Утасны дуудлагад цаг тухай бүр хариулах үүрэгтэй. Дуудлага ирэх үед үйлчлүүлэгчтэй тохиолдолд, автомат мессеж үлдээн заавал эргэн залгана. Сервисийн зөвлөхүүдэд бараа бүтээгдэхүүн, сэлбэг хэрэгслийг зөв алдаагүй тодорхойлон гаргаж үнийг энгийн агаар, газар болон яаралтайгаар гэсэн төрлүүдээр, нийлүүлэх хугацааны мэдээллийн хамт тодорхой гарган өгөх үүрэгтэй. Сервисийн зөвлөхүүдийн хүсэлтэнд тухайн бүрт нь хариулж, үнийн санал гарган хүргүүлнэ. Өөрийн хариуцсан брэндийн сэлбэг бараа бүтээгдэхүүний нөөцийг 7 хоног бүр хянан захиалах шаардлагатай сэлбэгийн мэдээллийг 4 дөх өдөр бүр батлагдсан формыг бөглөн нөөц хяналтын зохицуулагчруу хүргүүлэх үүрэгтэй. Сервисийн зөвлөхийн шаардлагын дагуу зөв сэлбэг, эд анги, бараа материалыг нийлүүлэх, захиалах. Оюу толгой дах төслийн сэлбэг захиалгыг бүрэн хариуцан ажиллана.
Хуваарилагдсан брэндийн борлуулалт, захиалга, хүргэлтийг хариуцаж, хянах. Өдөр тутмын борлуулалтын үйл ажиллагааг хянаж, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх замаар жижиглэнгийн худалдааны борлуулалтын зорилтод хүрэх үйл ажиллагаа явуулна. Техникийн дэмжлэг, шийдэлтэй холбоотой бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангах. Салбар дахь шинэ боломж, чиг хандлагыг тодорхойлох. Үйлчлүүлэгчийн хүсэлтийн дагуу зөв мэдээлэл өгч, зөв бараа нийлүүлэх Бараа бүтээгдэхүүн зарах болон авах үнийн санал бэлтгэх
Засвар үйлчилгээний хэлтсийн front office буюу харилцагчийн үйлчилгээний хэсгийн хэвийн үйл ажиллагааг хариуцаж үйлчлүүлэгчийн хүлээлтээс давсан үйлчилгээг үзүүлэхийг зорих ба үйлчилгээний зөвлөхүүдийг хариуцан удирдаж хэлтсийн борлуулалтын төлөвлөгөөг биелүүлэх үндсэн үүрэгтэй. Үйлчилгээний зөвлөхүүдийн сургалт, хөгжил зэргийг удирдан чиглүүлнэ Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж, ажлын гүйцэтгэл дээр хяналт тавьж дүгнэлт гарган шаардлагатай сайжруулалтыг манлайлах Ажилчдын KPI болон борлуулалтын урамшууллыг тооцох, танилцуулах Үйлчлүүлэгчийн автомашинд илэрсэн эвдрэл гэмтэл, техникийн доголдол, авахыг хүссэн болон авах шаардлагатай засвар үйлчилгээний талаар үйлчлүүлэгчээс асууж тодруулан хамтран ярилцаж, зөвлөгөө өгсний үндсэн дээр хийгдэх засвар үйлчилгээг тогтох. Өдөр тутмын болон сарын ажлын төлөвлөгөө, гүйцэтгэлийг шууд удирдлагад тайлагнах Шаардлагатай тохиолдолд үйлчлүүлэгчийг засварын заал руу дагуулан орж автомашины гэмтэлтэй эд ангийг харуулах, тайлбар өгөх, Инженер болон Механиктай уулзуулах зэргээр шаардлагатай мэдээллийг өгөхөд дэмжлэг үзүүлэх. Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжид анхаарлаа хандуулах болон тэдний асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэх.
Холбогдох хууль, дүрмийн дагуу толгой компанийн бүх төрлийн татварын тайланг бэлтгэх, үнэн зөв тайлагнах, эрх бүхий байгууллагад хүргүүлэх, тэдгээрийн тооцоолол болон үлдэгдэлд хяналт тавих Охин компаниудын татварын тайлангуудад хяналт тавих, удирдлага, зөвлөмжөөр хангах Аудит болон Татварын байгууллагын санхүү болон татварын тайлангийн хяналт шалгалтыг хариуцах Татвартай холбоотой асуудлуудыг хууль журмын дагуу шийдвэрлэх, нэмэлт өөрчлөлт шинэчлэлийг судлах Тооцооны нягтлан бодогчдын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих, дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах, санхүүгийн болон татварын дотоод хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах, дүгнэлт гарган удирдлагуудад тайлагнах
Үйлчлүүлэгчийн болон шинэ автомашинд хамгаалалтын хуулгыг өндөр чанартай суурилуулах ажилд хяналт тавих ба хуулганы багийг удирдан зохион байгуулах, борлуулалтын зорилтыг биелүүлэх болон бусад баг хэлтэстэй хамтран ажиллан дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.
Мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажлын байрны сөрөг хүчин зүйлсийн нөлөөллийг бууруулахад чиглэсэн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоог бий болгон хөгжүүлэх Хөдөлмөрийн эрүүл ахуйн мониторинг хийх, ажлын байрны сөрөг хүчин зүйлсийг тодорхойлох Нэг бүрийн хамгаалах хэрэгслийн сонголт, хэрэглээнд хяналт тавих ХАБЭАБО-ны хэлтсийн тогтвортой үйл ажиллагааг хангахад бодит туслалцаа үзүүлэх
Гаалийн агуулахад буусан бараанд онцгой албан татварын акц тогтсон зааврын дагуу наах хуулах, компанийн стикер хэвлэмэл шар логог наах Гаалиас бараа авахад ложистикын ажилтан, агуулахын няравт туслан барааг өрж хураах
Байгууллагын хэмжээнд ашиглагдаж байгаа өргөх машин механизмын ашиглалтын бүрэн бүтэн байдалд хяналт тавьж магадлах Краны замын бүрэн бүтэн байдалд графикаар тогтоогдсон хугацаанд байнгын үзлэг, засвар үйлчилгээг хийх, үечилсэн үзлэгийн дэвтрийг хөтлөх ба илэрсэн гэмтлийг тухайн үед нь засч арилгах Кран, түүний зам, ачаа баглан оосорлох хэрэгсэлд үзлэг хийх замаар бүрэн бүтэн байдлыг ханган ажиллах
Prepare and analyze monthly financial and operating reports including, but not limited to, monthly reports, forecasts, monthly variance analysis of performance and budget Identifying financial performance trends and financial risk, areas of improvement, and making recommendation Spearhead the annual and quarterly budgeting and forecasting processes Identify risk and opportunities for performance improvement across the company such as explore financing options, FOREX, hedging etc. Develop models that help with decision-making and support the management team and department heads with ad hoc analysis, reporting, and special projects as needed Perform all financial functions including evaluation, analysis, planning, budgeting, taxation, consolidation, cost control, project control, and manage the activities of the finance team Evaluate and analyze investment options, investment opportunities, costs, depreciation, rates of return, profit plans, operating records, financial statements, etc.
Геологи өрөмдлөгийн тоног төхөөрөмжийн түрээс болон борлуулалтын стратегийг хэрэгжүүлэх арга хэмжээ авах Даалгасан бүтээгдэхүүний борлуулалтыг зах зээлд нэвтрүүлэх Үйлчлүүлэгчидтэй мэргэжлийн үр дүнтэй харилцааг хадгалах Үйлчлүүлэгчийн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг нийлүүлэх Түрээсийн хэрэгслийн сарын тайланг бэлтгэж ханган нийлүүлэгчид илгээх Ахлах менежер, маркетингийн багийн дэмжлэгтэйгээр багаж хэрэгслийг сурталчлах зорилгоор аливаа маркетинг сургалт, боловсролын үйл ажиллагааг зохион байгуулах Бүтээгдэхүүнийг цаг тухайд нь хэрэглэгчид хүргэхийн тулд дотоод нэгжүүдтэй холбоотой ажиллах Баримт бичгийн хяналтын журмын хэрэгжилтийг хянах
Төсөл, барилгатай холбоотой засвар үйлчилгээ гүйцэтгэгчээс үнийн санал авч журмын дагуу сонгон шалгаруулалтыг хийхэд туслалцаа үзүүлэх, төсөв гаргах, болон гүйцэтгэгчийн ажилд хяналт тавин ажиллах Шууд удирдлага дахь багийг удирдан зохион байгуулж, гэрээт компаний ажлыг зохион байгуулалтаар хангах, Барилга, байгууламжийн хэвийн ашиглалтыг хангах зорилгоор Барилгын ашиглалтын дэвтэр хөтөлж, эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлж, төлөвлөгөөт болон яаралтай засвар үйлчилгээг гүйцэтгүүлж, хяналт тавих Барилгын сантехник, цахилгаан, халаалт агаар сэлгэлтийн системд хийгдсэн өөрчлөлтийг холбогдох зурагт тухай бүрт нь тусгах Засвар үйлчилгээний хүсэлтэд хариу өгч шаардлагатай арга хэмжээ авч, ажлыг зохион байгуулж, гүйцэтгэх, гүйцэтгүүлэх Шууд удирдлагадаа ажлын явцыг мэдээлж, хугацаат тайлан гаргах Асуудлыг удирдлагад танилцуулан, шийдвэрлэх арга замыг инженерийн шийдлийн дагуу зөв оновчтой хэлбэрээр санал болгох
The company’s repair shop shall inspect, diagnose, repair and maintain the clients’ vehicles at a high level. Carry out inspection, diagnose, repair and maintain the vehicle at a high-quality level by visiting the customer's workplace in accordance with the customer's call and the contract with the customer Provide accurate and complete inspection and diagnosis to determine the cause of the malfunction and complete repair. Be sure to review the work you have done. Record other (other than customer's) damage to the vehicle on the work card and notify the relevant authority. Provide an accurate list of required parts and assist in ordering. The special tools required to perform the work shall be ordered from the special tool storage and used properly and returned in a timely manner. Use relevant software to perform the work and, if necessary, receive instructions from the supervisor. Write a SERVICE REPORT on inspections, diagnostics, maintenance and other work performed and report to management. Check the integrity of the tools and equipment in charge and use them for their intended purpose (lubrication, tightening). Repair (lubrication, tightening) and maintenance of tools and equipment of the repair center according to the plan, timely report of damage and their proper use. Carry out other duties assigned by the manager. Focus on self-development and skills development in the workplace. In addition to the organized training, be able to study independently
Автомашины задаргааг брэндийн засварын гарын авлагын дагуу хийх болон хуулганы суурилуулалт хийх Угсралтын ажил дуусах үед бэхэлгээ, боолт зэргийг шалгаж шалгалтын хуудас бөглөх Суурилуулалт, засвар хийлгэхээр орж ирсэн автомашинд засвар хийх бодит хугацааг гаргаж өгөх ба ашигласан бараа материалыг тухайн автомашины засварын хуудсанд бүртгэх
Хөргөлтийн машины хөргөгч угсрах Хөдөлмөрийн Аюулгүй байдлыг чанд баримтлах
УБ Засварын төвд ирсэн тоног төхөөрөмжийн оношлогоо, засвар, үйлчилгээ, угсралт суурилуулалтын ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх Харилцагчаас өгсөн дуудлага болон харилцагчтай хийгдсэн гэрээний дагуу харилцагчийн ажлын байранд очиж тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ болон холболт суурилуулалтын ажлыг гүйцэтгэх, ажлын байрны дүрэм журмыг мөрдөж, аюулгүй ажиллах Хариуцан ажиллаж буй багаж, тоног төхөөрөмжүүд (автомашин, токарийн машин, өрмийн суурь машин, гидр шахуурга, хийн компрессор, гар багажууд гм) дээр өдөр тутам үзлэг, үйчилгээ (тосолгоо, чангалгаа) хийх Эвдрэлийн шалтгаан оношийг зөв олж тогтоох, эвдрэлийн шалтгааныг бүрэн гүйцэд засварлах Шаардлагатай сэлбэгийн жагсаалтыг үнэн зөв бодитой гаргаж, захиалга хийх Хийгдсэн засвар үйлчилгээ, холболт суурилуулалт, шалгалт тохиргооны ажлын тухай SERVICE REPORT бичих, удирдах ажилтнуудад тайлагнах
Засвар үйлчилгээ, Хуулганы төвийн үйл ажиллагааг хариуцан, багийн үр ашигтай удирдан чиглүүлсэнээр үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг хамгийн өндөр төвшинд байлгах Удирдлагаас тогтоосон борлуулалт, ашгийг төсөв, зорилтод хүрэхэд шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллах Засвар болон Үйлчилгээний бүх явцад стандарт нэвтрүүлэн, тасралтгүй сайжруулан ажиллах зэрэг үндсэн үүрэгтэй.
Ажилтнуудад мэдээллийг оновчтойгоор боломжит нийгмийн сүлжээ болон дотоодын сувгуудыг ашиглан хүргэх замаар ажилтнуудын идэвх, оролцоог нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх Дотоодын бүх зар, мэдээллийг бүх сувгаар хүргэж мэдээллийн урсгалыг хангаж, идэвхжүүлэх Дотоодын сургалт, болсон арга хэмжээний талаар мэдээллийг ажилтнуудад хүргэх Мэдээлэл түгээх, идэвхжүүлэлт хийхэд загварыг МСМ-ийн өнгө төрхтэй нийцсэн загварыг дизайнерын ажлын төлөвлөгөөнд оруулж, дизайн гаргуулах Дотоодод зохион байгуулах шинэ санал санаачилгад хувь нэмрээ оруулах Дотоодод үйл ажиллагаа, мэдээллийг түгээж идэвхжүүлэлт хийхэд бусад холбогдох хэлтэс, нэгжтэй холбогдож хамтран ажиллах Дотоодод гаргасан постер, мэдээллүүдийн талаар долоо хоног бүр мэдээлэл, тайлан бэлтгэн гаргах Байгууллагын дотоод үйл ажиллагааны календарийг хөтөлж, санамж, мэдээллийг төлөвлөлтийг дагуу түгээх Ажлын байрны нээлттэй өдөрлөг, ажил олгогчийн брэндийг хөгжүүлэх үйл ажиллагаанд оролцох, Ажил олгогчийн брэндийг хөгжүүлэх талаар санал санаачлага гарган ажиллах Ажлын зарын сувгуудын хөгжүүлэлт, сайжруулалтад санал гарган хүний нөөцийн хэлтэстэй хамтран ажиллах Ажил олгогчийн брэндинг, ажил олгогчийн давуу талуудыг илэрхийлсэн контент хийж хөгжүүлэх Компанийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа эвент үйл ажиллагааны мэдээллийг нийт ажилтнуудад хүргэх, түгээх Дотооддоо зохион байгуулагдсан ажлуудын тайлан мэдээллийг ойлгомжтой, логик дэс дараалалтай нийт ажилтнуудад компанид хүлээн зөвшөөрөгдсөн бүх сувгаар хүргэх
Шингэн хүнсний борлуулалтын суваг бүрийн орлого, зарлага, ашгийн тооцооллыг санхүүгийн шинжээч нарын илгээсэн тайлантай тулган, үр ашгийн тооцоолол, хугарлын цэгийн шинжилгээ, анализыг хийж удирдлагын шийдвэр гаргалтад ашиглах зорилготой мэдээллүүдээр ханган ажиллах Шингэн хүнсний харилцагч нарын авлага, зээлээр нийлүүлсэн барааны мэдээллийн дэлгэрэнгүйг тайлан байдлаар гарган удирдлагуудад тогтмол танилцуулах, шаардлагатай тохиолдолд бэлтгэсэн тайлан, мэдээллээ компанийн гүйцэтгэх удирдлагын түвшинд ярьж танилцуулах, бичиж мэдээлэх. Нийт борлуулалтын нийт авлагад эзлэх зохистой дүнд хяналт тавьж ажиллах Барааны борлуулалтын таамаг, хэтийн төлөв, нэгж бараанаас олох ашгийн тооцоолол, үнийн тооцооллыг хийх, хянах, удирдлагуудыг мэдээллээр хангах Нийлүүлэгч, харилцагч нараас хийх гадаад барааны захиалгын тооцооллыг үлдэгдэл, борлуулалтын таамаг, төлөвлөгөөнд үндэслэн хийж батлуулан илгээж, хүлээн авах хүртэлхтэй холбоотой харилцааг холбогдох алба хэлтэстэй хамтран хийх Гаалиас бараа татан авахтай холбоотой ажлуудыг удирдлагаар ханган ажиллах
Индастриалын газар, хэлтэс, нэгжүүдийн борлуулалтын зорилтод хүрэхэд дэмжих маркетинг стратеги, харилцааг удирдах Борлуулалтыг дэмжих контент стратегийг боловсруулж, сувгийг оновчтой сонгож Бүхий л контентыг брэнд бүүкийн дагуу чанар, стандартын дагуу өндөр түвшинд гүйцэтгэж цахим хуудас, сошиал медиа, и-мэйл мөн дотоод сувгуудаар сурталчлан таниулна. Индастриалыг төлөөлөн ярилцлага өгөх, контент гаргах тохиолдолд холбогдох газар, хэлтэстэй зөвшилцөн гаргах ба зохих удирдлагаас удирдамж зөвлөмж авсан байна. Продюсер, дизайнер болон индастриалын газар хэлтэс албадтай хамтран ажиллана. Гаргасан төлөвлөгөөний дагуу цаг хугацаанд, чанарын өндөр түвшинд ажлуудыг гүйцэтгэхэд удирдаж, хяналт тавих. Контент стратегийн хүрээнд багтаа хяналт тавин контентын гарц, чанарт багийн хамтаар төгс гүйцэтгэлд тэмүүлэн ажиллах Индастриалтай хамтран ажилдаг вендор байгууллагын хамтын ажиллагаа , МСМ-тэй байгуулсан гэрээ зорилтод хүрэхэд багаа удирдан манлайлан ажиллах Вендор талаас ирэх эксперттэй уялдуулан уулзалт, хурал зөвлөгөөн, сургалтад багаа удирдан ажиллах, оролцох Шинээр брэнд нэмэгдэх, гарын үсэг зурах, хэвлэлд нийтлэх ажлыг зохион байгуулах Онсайтад зочлох, туршлага судлах ажлууд
Байгууллагын хэрэгцээ, зорилго, стратегид нийцсэн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх Хяналт тавих, Сургалтын үр дүнг хэмжих, сургалтад оролцогчдын мэдлэг, ур чадварын ахиц дэвшлийг үнэлэх Сургалтад Оновчтой арга барил, технологийг нэвтрүүлж, сургалтын чанарыг байнга сайжруулах Багш, сургагч, сурагч нарыг сургалтад бэлтгэх, Сургалтын багийн гишүүдийг сонгон шалгаруулах, чиглүүлэх, хөгжүүлэх Тайлан гаргах, удирдлагад мэдээлэх, Сургалтын явц, үр дүнгийн талаар тайлан боловсруулж, удирдлагад танилцуулах Харилцаа холбоог дэмжих, Байгууллагын бусад хэлтэс, багуудтай хамтран ажиллах замаар сургалтын үр ашгийг нэмэгдүүлэх
Тоног төхөөрөмжийн байнгын үзлэг шалгалт хийх Ашиглалтын стандарт болон техникийн үзүүлэлтийн шаардлагыг хангаж байгаа эсэхийг үнэлэх Техникийн гэмтэл, алдаа дутагдлыг илрүүлэх, засах арга хэмжээ санал болгох Засвар үйлчилгээний төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг хянах Ашиглалтын аюулгүй байдал болон хууль, дүрмийн хэрэгжилтийг баталгаажуулах Шинэ тоног төхөөрөмжийг хүлээн авах, суурилуулалтын ажлыг хянах
Өдөр тутам удирдах ажилтан буюу ОТ удирдлагын зааварчилгааны дагуу ажил үүргээ гүйцэтгэнэ. Графикаар тогтоосон хугацаанд үзлэг, засвар хийлгэх, ээлжит үзлэг, засварын журналын хөтлөлтийг шалгаж илэрсэн зөрчлийг тухай бүрд нь арилгуулах, кран түүний зам, ээлжийн тоног, сав зэрэгт тогтмол биечлэн үзлэг хийх замаар тэдгээрийн бүрэн байдлыг хангуулах Машины засвар үйлчилгээг мэргэшсэн дадлага туршлагатай ажилчнаар хийлгэх Ажлын байранд хэрэглэсэн багаж, тоног төхөөрөмжийг цэвэрхэн байлгах, ажиллагааг нь хэвийн байлгах Завсарт шаардлагатай сэлбэг, эд ангийн захиалгад туслах, дэмжлэг үзүүлэх Засварын ажлын хуудсанд зарцуулагдсан хүн цаг болон хэрэглэсэн эд материалыг компанийн журмын дагуу тайлагнах Цахилгааны болон гидр схем бусад техникийн бичиг баримтын уншиж үйлдвэрийн зааврын дагуу засвар үйлчилгээг хийх Аюулгүй ажиллагаа болон өргөх төхөөрөмжийн хэвийн ажиллагаа алдагдсан үед гэмтсэн болон эвдэрсэн эд анги, системийг монгол улсын стандарт, холбогдох хууль журмын дагуу засварлаж, баримт бичгийг хөтлөн баталгаажуулах Аюулгүй ажиллагаа болон яаралтай дуудлагад холбоотой асуудалд нэн даруй арга хэмжээ авах Удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаврыг биелүүлэх Ахлах ажилтнаас өгсөн бусад үүрэг, даалгаврыг хийж гүйцэтгэх
Хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг сайтар ойлгож шаардлагад 100% нийцэх сэлбэгээр хангах. Систем дээр бүртгэл мэдээллийг цаг тухайд нь оруулж захиалагчид / төлөвлөгч нарт мэдээлэх. Далд уурхайн Засварын хэлтэст ашиглагдаж буй дугуй ба тос тосолгооны материалын нөөцийн тайланг хянаж, цаг тухайд нь бэлтгэн хангаж байх Сэлбэг хэрэгсэлийг стандардын дагуу хадгалах, хэрэглэгчдэд цаг хугацаанд нь хүргэж байх шаардлагыг хангах байдлаар агуулахын үйл ажиллагааг зохицуулна. . Захиалгыг цаг хугацаанд нь хүргэхийн тулд борлуулагч, ОТ Ханган нийлүүлэлтийн багтай байнгын найдвартай харилцаа холбоо тогтоож ажиллах Төлөвлөгөөт ба төлөвлөгөөт бус ажлын сэлбэг материалыг аюулгүй бэлтгэн Далд уурхай руу цаг тухайд нь оруулахад анхаарах. Удирдлагаас өгсөн даалгаврыг цаг тухайд нь бүрэн биелүүлж, хэрэглэгчээс өвөрмөц шаардлага, асуудал гаргасан тохиолдолд бусад хэлтэс багтай хамтран шийдвэрлэх Удирдах ажилтнаас үүрэг болгосон бусад даалгаврыг биелүүлж ажиллах
Авто цахилгаантай холбоотой засвар үйлчилгээ хийх, алдааг оношлох, цахилгааны утас болон компьютер дээр суурилсан тоног төхөөрөмжийг засварлах Компанийн болон ОТ уурхайн талбайн дүрэм журмыг мөрдөж аюулгүй ажиллах Электрон түлшний насос, авцуулах холбоо, тоормозны систем, автомат жолоодлого, автомат коробка зэрэг эд ангид хийгдэж буй үйлчилгээг хянаж оршиж буй дутагдлуудыг олж илрүүлэх Цахилгаан үүсгүүр, хувьсгуур, асаагч хөдөлгүүр, аккумлятор зэрэг эд ангийг шалгах, сольж тавих, засч сайжруулах болон суурилуулах Эврдрэлтэй асаалтын систем, цахилгааны утас, гал хамгаалагч, ламп, унтраагуур зэргийг засах, шинээр солих ажлыг тусгайлсан тоног хэрэгсэл ашиглан хийж гүйцэтгэх
Хариуцсан тоног төхөөрөмжийн оношлогоо, засвар, үйлчилгээ, угсралт суурилуулалтын ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх Тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ болон холболт суурилуулалтын ажлыг гүйцэтгэх, ажлын байрны дүрэм журмыг мөрдөж, аюулгүй ажиллах. Өдөр тутам удирдах ажилтан буюу төслийн ахлах ажилтан, төслийн менежерийн өгсөн зааварчилгааны дагуу ажил үүргээ гүйцэтгэнэ. Хариуцан ажиллаж буй багаж, тоног төхөөрөмжүүд (автомашин, токарийн машин, өрмийн суурь машин, гидр шахуурга, хийн компрессор, гар багажууд гм) дээр өдөр тутам үзлэг, үйчилгээ (тосолгоо, чангалгаа) хийнэ. Эвдрэлийн шалтгаан оношийг зөв олж тогтоох, эвдрэлийн шалтгааныг бүрэн гүйцэд засварлах. Шаардлагатай сэлбэгийн жагсаалтыг үнэн зөв бодитой гаргаж, захиалга хийх. Ажлын цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх. Өгөгдсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь түргэн шуурхай гүйцэтгэх Тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, холболт суурилуулалтын ажилд биечлэн оролцож, хамтран ажиллагсдад үлгэр дууриал үзүүлэх, тэднийг сургах үүрэгтэй. Тоног төхөөрөмжийг ажлын байранд суурилуулалт холболт хийхэд шаардлагатай ажлын болон материалын тооцооллыг хийх. Хийгдсэн засвар үйлчилгээ, холболт суурилуулалт, шалгалт тохиргооны ажлын тухай SERVICE REPORT бичих, удирдах ажилтнуудад тайлагнах Өдөр тутам хийгдсэн ажлын тухай тайлан бичих, удирдах ажилтнуудад тайлагнах. Шаардлагатай тохиолдолд багийн бусад гишүүнд дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх, Бусад ажлын байрны тодорхойлолтонд заагдсан ажил үүргүүд
Төлөвлөгөөний дагуу тоног төхөөрөмжүүдэд Ансул системийн засвар болон техник үйлчилгээ хийх. Шаардлагатай сэлбэгийн жагсаалтыг үнэн зөв бодитой гаргаж, захиалга хийх. Хийгдсэн засвар үйлчилгээний ажлын тухай SERVICE REPORT бичих, удирдах ажилтнуудад тайлагнах Өдөр тутамд хийгддэг ажил болон гэнэтийн эвдрэл гэмтлийн тухай ОТ уурхайн мөрддөг журмын дагуу тайлан бичих, удирдах ажилтнуудад тайлагнах Ажлын хэрэгцээнд хэрэглэж буй Компанийн тээврийн хэрэгсэл болон багаж тоног төхөөрөмж, аюулгүй ажиллагааны хувцас хэрэгсэл бусад техник хэрэгслийг гамтай хэрэглэх Төлөвлөгөөт болон хуваарьт засвар үйлчилгээг төлөвлөсөн хугацаанд заавал хийж гүйцэтгэх Тухайн төслийн талбайд дотоод дүрэм журмын дагуу зохион байгуулагддаг ажлуудад оролцох /гадна, дотно талбайн цэвэрлэгээ; тэмцээн уралдаан; ХАБЭАБО-н сургалт г.м/ Төслийн талбайд шаардлагатай эрхийн сургалтуудад хамрагдах/ FL жолоодох эрх, өндөрт ажиллах эрх, өндөр хэмийн ажил хийх эрх г.м/ Хуваарьт ажлаас гадна шаардлагатай тохиолдолд төслийн талбайн бусад ажилд туслалцаа үзүүлнэ: Үүнд Техникийн үйлчилгээ/PM/ хийхэд туслах Дохиочин, галын харуул хийх Ажлын талбай цэгцлэх, ажил эхлэхэд бэлдэх Ажил эхлэхээс өмнөх болон ажил дууссаны дараах талбайн цэвэрлэгээ бэлэн байдал гэх мэт ажилд зөвхөн туслалцаа үзүүлэх байдлаар оролцох бөгөөд тухайн ажлыг ахлан хийж байгаа ажилтны заавраар ажиллана. Ямар нэгэн хуваарьт ажлаас бусад ажлыг өөрийн биеэр дааж аван ажиллахгүй.