Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт нийцүүлэн банкнаас санхүүжилт хийх эдийн засгийн зорилтот салбар, зах зээл, бизнесийн чиглэлийг тодорхойлох, эдийн засаг, нийгмийн үр ашгийг тодорхойлох, гадаад, дотоод орчны хүчин зүйлсийн нөлөөлөл, зах зээлийн нөхцөл байдлыг судлах, мэдээллийн сан бүрдүүлэх, эдийн засгийн салбаруудын тренд, чиг хандлагыг тодорхойлох. Банкнаас санхүүжүүлсэн болон хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, төсөл, хөтөлбөрийн нийгэм, эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл, үр дүнгийн талаар нэгдсэн тайлан судалгааг бий болгох.
Банкны тусгай активыг бууруулах боломжит арга хэмжээ авах асуудлыг судалж, тусгай активыг шүүхийн ба шүүхийн бус журмаар барагдуулах үйл ажиллагааг холбогдох хэлтэс, нэгжтэй хамтран зохион байгуулах, шаардлагатай тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, төлүүлэх, худалдах, эрх шилжүүлэх болон бусад шаардлагатай арга хэмжээ авах. Тусгай активыг төлүүлэхтэй холбоотой санал, хэлцлийн төсөл боловсруулах, хэрэгжүүлэх, үр дүнг танилцуулах.
Байгууллагын маркетинг, олон нийттэй харилцах үйл ажиллагааны нэгдмэл шинэ өнгө, төрхийг бүрдүүлсэн танилцуулга, бүтээгдэхүүн, үйлчилгээний сурталчилгаа, төрөл бүрийн үйл ажиллагааны баннер, хэвлэл мэдээллийн ажлууд (зурган постер, тоон график, рийл, видео танилцуулга, нэвтрүүлэг)-ыг хариуцан ажиллах; Байгууллагын маркетинг, сурталчилгааны үйл ажиллагаатай холбоотой видео болон сошиал контент бүтээх; Байгууллагаас зохион байгуулах маркетингийн бүх үйл ажиллагааны баннер, дизайны загвар гаргах; Байгууллагын бодлогын хүрээнд маркетинг, олон нийттэй харилцах бусад үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах.
Банкны харилцагч, төсөл санаачлагч, зээлдэгчдээс ирүүлсэн хүсэлтийг үндэслэн тогтвортой, ногоон санхүүжилтийн төсөл хөтөлбөрийн санхүүжилтийн бүтцийг тодорхойлох, зөвлөмж өгөх, судалгаа шинжилгээ хийх, боловсруулах, төсөл санхүүжүүлэх, чанартай багц бүрдүүлэх, хүүгийн орлого олох, эргэн төлөлтийг хангуулах, эргэн төлөлт, барьцаа хөрөнгийн чанар байдлын хяналтыг хэрэгжүүлэх, шийдвэр гаргах эрх бүхий этгээдийг мэдээллээр хангах.
Банкны серверүүд, үндсэн болон нөөц төвийн дэд бүтцийн тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангаж, тогтмол сайжруулах, байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэхэд мэдээллийн технологийн орчны бэлэн байдлыг хангах.
Банкны стратеги, бизнес төлөвлөгөөг боловсруулах, батлуулах, үйл ажиллагааны календарчилсан төлөвлөгөөг батлуулан, гүйцэтгэлийг тайлагнах, үр дүнг үнэлэх, банкны бизнес төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах хүрээнд төр захиргааны байгууллагуудтай үр ашигтай хамтын ажиллагааг бий болгоход чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх, олон улсын хөгжлийн байгууллага, төрийн байгууллагатай хамтран ажиллах, туршлага судлах.
Санхүүгийн төлөвлөлт, хяналт, шинжилгээг үр ашигтайгаар гүйцэтгэж, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, банкны өөрийн хөрөнгө, санхүүгийн чадварт үнэлгээ хийх, хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлийг тодорхойлох, зохицуулагч байгууллагаас тодорхойлсон зохистой харьцааны үзүүлэлтүүдийн биелэлтийг тооцох, холбогдох шинжилгээ судалгаа хийх, түүнтэй холбоотой гадны байгууллага болон дотоодод хүргүүлэх тоон мэдээллийг боловсруулах, хянах болон банкны үйл ажиллагааны зардaл, үндсэн хөрөнгө худалдан авах жилийн төсвийн төслийг боловсруулах, батлуулах, батлагдсан төсвийн зарцуулалт, гүйцэтгэлд хяналт тавих.
Банкны дижитал шилжилтийг үр дүнтэй хэрэгжүүлэх, үндсэн бүртгэлийн системийн хэвийн ажиллагааг хангах, шинэ технологи нэвтрүүлэх, программ хангамж хөгжүүлэх чиглэлээр хэлтсий өдөр тутмын ажлыг удирдан зохион байгуулж, хяналт тавих.
Байгууллагын өгөгдлийн сангийн тасралтгүй ажиллагаа, өгөгдлийн аюулгүй байдлыг хариуцах, гаднын болон дотоод системүүдийн уялдаа холбоог сайжруулах технологийн шийдлийг боловсруулах, тухайн чиглэлээр программ хангамж хөгжүүлэх.
Стратегийн хөгжлийн төсөл хэрэгжүүлэгчийн ирүүлсэн хүсэлтэд үндэслэн судалгаа шинжилгээг хийх, зөвлөмж өгөх, төслийн оролцогч талууд болон төслийг санхүүжүүлэгчийн эрх ашиг, банкны эрсдэлийг бууруулах, хуваах санхүүгийн арга хэрэгслийг санал болгох, хариуцсан төслийн үйл ажиллагаа, барьцаа хөрөнгө, эргэн төлөлтөд хяналт тавих, шийдвэр гаргах эрх бүхий этгээдийг мэдээллээр хангах.
Экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, импортыг орлох, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийн судалгаа шинжилгээг мэргэжлийн түвшинд байлгах үүднээс судалгаа шинжилгээг мэргэжлийн өндөр түвшинд хийх, олгосон зээлийн багцын чанарын хяналтыг эцэслэн хэрэгжүүлэх.