TOUS LES JOURS олон улсын бэйкерийн сүлжээ Монголд нээгдлээ
"Артизан"ХХКомпани Tous Les Jours (Тү Лэ Жүр) олон улсын бэйкерийн сүлжээний Улаанбаатар дахь анхны салбарыг аравдугаар сарын 31-нд нээлээ. Дэлхий даяар 1560 салбартай Tous Les Jours бэйкерийн сүлжээг Монголд нээн хөгжүүлэх эрхийг CJ Foodville корпораци "Артизан" компанид албан ёсоор олгосон бөгөөд эхний жилд таван салбар нээхээр төлөвлөж байгаагийн эхнийх нь Хүүхдийн 100 буюу хуучнаар Солонго рестораны байрлалд нээгдлээ.Энэхүү салбар нь Tous Les Jours бэйкерийн сүлжээний хамгийн том салбарын нэг болж байгаагаараа онцлог ба үйлчилгээний хамгийн сүүлийн үеийн шийдлээр хийгдэж, амтат бэйкери болон халуун хоолыг үйлчлүүлэгчиддээ хослуулан санал болгоно.
Tous Les Jours бэйкерийн хоёр дахь салбар 11-р сард Shangri-La худалдааны төвд нээгдэх ба цаашид "Артизан" ХХК нь Монгол дахь Tous Les Jours сүлжээний салбаруудыг эзэмшин ажиллуулж, CJ Foodville корпораци хуримтлуулсан туршлага, бүтээгдэхүүн хөгжүүлэлт болон бизнесийн зөвлөгөөгөөр дэмжин ажиллана.
Tous Les Jours нь францаар “өдөр бүр” гэсэн утгатай ба Tous Les Jours бэйкерийн гол ялгарал нь хамгийн чанартай орцыг ашиглан Мастер нарийн боовчны гараар урласан эрүүл бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчиддээ өдөр бүр шинээр нь санал болгодог.
CJ Foodville Корпорацийн Тухай
CJ Foodville корпораци олон улсад мэргэжлийн хүнсний үйлчилгээний үйл ажиллагаа эрхэлдэг дэлхийн томоохон компаниудын нэг ба CJ группын харъяалалд багтдаг. CJ групп нь 1953 онд байгуулагдсан ба хүнсний үйлдвэрлэл, эмзүй, биотехнологи, энтэртайнмэнт, медиа, кино театр, тээвэр зэрэг олон салбарт үйл ажиллагаа явуулдаг Өмнөд Солонгосын холдинг компани юм.