Бид гадагш чиглэсэн долларын урсгалыг дотооддоо үлдээх зорилгоор Спортын бооцоот тааврын бизнесийг Монголдоо хөгжүүлэх анхны технологийн компани болж байна. Бид хэрэглэгчдийн мэдлэг ур чадвараас хамааран спортын тэмцээний үр дүнг урьдчилан тооцоолох боломжтой, хуулиар зөвшөөрөгдсөн спортын бооцоог явуулах технологийн шийдлийг бүтээсэн. Технологийн шийдлээ ирээдүйд гадаад зах зээлд гаргах төлөвлөгөөтэй байгаа. Хөл бөмбөг, сагсан бөмбөг гэх мэт бүх төрлийн спортын чиглэлээр бооцоо тавих боломжтой.
Vision: Спортын бооцоот тааврын Олон улсын стандарт бүхий платформ бий болгох. Mission: Хэрэглэгчдийн итгэлийг даасан өндөр хариуцлагатай үйлчилгээ үзүүлэх.
Монголын хамгийн анхны “Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх” тусгай зөвшөөрөл эзэмшигч компани юм. Бид спорт сонирхогчдыг нэмэгдүүлэх, спортын салбарыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах хүсэлтэй, спортод хорхойтой хүмүүсээс бүрдсэн хамт олон. Мэдээллийн технологи, маркетинг, санхүүгийн чиглэлийн туршлагатай мэргэжилтнүүд болон шинэ төгсөгчид бие биеэ дэмжин, харилцан суралцаж, хамтран ажилладаг. Дотроо дарга цэргийн ялгаагүй, тэгш харилцаатай.
Уян хатан цагаар ажилладаг. 7 хоногт 2-3 удаа өглөөний цай уунгаа, ажлаа ярилцаж, хувааж авдаг. Шинэ төгсөгч байсан ч сургаад авна. Бие биеэ сайн сонсож, магтаал урмын үг хэлдэг. Багийн амжилт, төрсөн өдөр бүрийг тэмдэглэдэг. ДОТА, ширээний хөл бөмбөг тоглож, заал авч, ядарсан үедээ унтаж амрах нь ч бий. Цалин хэзээд цагтаа ордог, тогтмол нэмэгддэг, санал гаргаад нэмүүлэх боломжтой. Бидний үнэт зүйлс: шударга байдал, хариуцлага, мэргэжлийн чадварлаг баг, хамтын ажиллагаа, хөгжилтэй байдал.
Хэрэглэгчдийн итгэлийг даасан өндөр хариуцлагатай үйлчилгээ үзүүлэх.
1. Мэдээлэл технологи, Харилцаа холбоо
2021
34