-Компанийн стратеги төлөвлөгөө, бизнес хөгжлийн төлөвлөгөө боловсруулахад Гадаад худалдааны албаны захиралд туслах, үүний зэрэгцээ төрөл бүрийн бизнесийн тайлан мэдээ, тоон үзүүлэлтүүдийг тогтмол шалгаж харах, бизнесийн тоон үзүүлэлт болон үйл ажиллагааны мэдээлэл, шийдвэр гаргалтанд дүн шинжилгээ хийх, Гадаад худалдааны албаны захиралд зарим компанийн бизнес болон менежментийн санал, зөвлөмжийг өгөх -Гадаад худалдааны албаны мэргэжилтэн болон менежерүүдийн ажлын гүйцэтгэлд хяналт тавих, хэрэгжилтийг хангаж ажиллах
-Монгол хэлнээс хятад хэл рүү, хятад хэлнээс монгол хэл рүү бичгийн болон аман орчуулга хийх -Бусад ажлын чиг үүргүүд
Компанийн стратеги төлөвлөгөө, үйл ажиллагааны эрхэм зорилго, зорилт, үндсэн чиглэлтэй уялдуулан, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, төсөл хөтөлбөртэй холбоотой Байгаль орчин, нөхөн сэргээлтийн тайлан төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, харилцаа хамаарал бүхий компаниудад байгаль орчин, нөхөн сэргээлтийн чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө өгөх, чиглэл өгөх, хяналт тавих, байгаль орчны асуудалтай холбоотой бүхий л бичиг баримтын бүрдлийг хангах, төр захиргааны байгууллагаар батлуулах
-Байгууллагын эрхэм зорилго, стратеги төлөвлөгөөний зорилтод нийцүүлэн компанийн хүний нөөцийн өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой ажлуудыг хийж гүйцэтгэх
- Компанийн бүхий л гэрээ хэлэлцээрийг хуулийн хүрээнд боловсруулах - Компанийн удирдлагад хууль зүйн зөвлөгөөг цаг тухай бүрт аман болон бичгэн хэлбэрээр хүргэх - Компанийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулахад эрх үүргийн хүрээнд холбогдох журмыг боловсруулах - Шаардлагатай тохиолдолд компанийг төлөөлж холбогдох хууль, шүүхийн байгууллагад гомдол гаргах, түүнтэй холбоотой бичиг баримтыг боловсруулах - Компанийн үйл ажиллагаанд зориулж шаардлагатай тохиолдолд ажилчдад ажил үүргээ гүйцэтгэх явцад дагаж мөрдөх хууль эрх зүйн зөвлөгөөг өгөх - Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтонд заасан бусад чиг үүрэг