Компанийн хугацаа хэтэрсэн зээлтэй ажиллах, тэмдэглэл хийх; Шүүхээс өмнөх шатанд асуудлыг шийдвэрлэх арга хэмжээг удирдлагаас өгсөн чиглэлийн хүрээнд авч хэрэгжүүлэх; Удирдлагаас өгсөн бусад ажил үүргүүдийг гүйцэтгэх.
Компанийн хугацаа хэтэрсэн зээл барагдуулах, шүүхээс өмнөх шатанд харилцагчийн зээлийг төлүүлэх ажиллагааг удирдан зохион байгуулах; Тусгай активын нэгжийг удирдлагаар хангах, зөв зохион байгуулах, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалт зохион байгуулж, заавар өгч чиглүүлэх; Удирдлагаас өгсөн чиг үүргийн дагуух бусад ажил үүрэг гүйцэтгэх.
Батлагдсан бүтэц орон тооны дагуу тохирох сувгаар бүрдүүлэлт хийх, сонгон шалгаруулах; Ажилтны брэнд, ажил олгогчийн брэндинг хариуцах; Ажилтны "Хөдөлмөрийн харилцаа"-тай холбоотой үйл ажиллагааг хариуцах; Компанийн Хөдөлмөрийн дотоод журам болон холбогдох бусад журмын хэрэгжилтийг хангуулан ажиллах; Бодлогын баримт бичиг, албан бичиг, тушаал, ажил албан тушаалын тодорхойлолтууд боловсруулах; Ажилтны цагийн тайлан мэдээ гаргах /Green ERP систем дээр/; Холбогдох тайлан мэдээг цаг тухай бүр гаргах, тайлагнах; Хүний нөөцийн бусад чиг үүрэгт дэмжлэг үзүүлэх.
Аппликэйшний дизайн боловсруулах; Хэрэглэгчийн санал хүсэлтийг цуглуулан шинжилгээ хийж, хэрэглэгчийн хэрэгцээ болон “pain point”-ийг судлах; Дизайн спринт зохион байгуулах; Бүтээгдэхүүнийг турших Prototype, хэрэглэгчдэд хэрхэн харагдахыг дүрслэх wireframe боловсруулах.
ББСБ-аас олгосон эрсдэлд орж болзошгүй, хэвийн ангилалд байгаа /анхаарал татсан/ болон ангилагдсан зээл, зээлийн хүү, бусдаас авах авлагыг төлүүлэх; Компанийн нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдээр оролцож буй шүүх, арбитрын маргаан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд холбогдуулан хэргийн материалыг судлах, нотлох, баримт бүрдүүлэх, компанийг төлөөлөн хүсэлт гаргах, гомдол боловсруулах зэргээр хэрэг хянан шийдвэрлэхэд шаардлагатай бүх үйл ажиллагааг хийх; Удирдлагаас өгсөн бусад ажил үүрэг.
Гадаад зах зээлийн хүрээг тэлэхэд чиглэсэн судалгаа шинжилгээ хийх, танилцуулах; Олон улсын зах зээлд өөрсдийн систем, бизнес ноу-хауг хэрэгжүүлэх, нэвтрүүлэх буюу стратегийн шинж чанартай төсөл хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх; Олон улсын түншлэлийг бий болгох, сайн туршлагыг судалж, нэвтрүүлэх; Төслийн менежментийн арга барилыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, төслийн суурь баримт бичиг боловсруулах; Гадны хөрөнгө оруулалт татах, бизнес уулзалт, хэлцэлд оролцох
Компанийн борлуулалт, маркетингийн үйл ажиллагаатай холбоотой дизайны ажлуудыг бүтээлч, санал санаачлагатайгаар гүйцэтгэх; Фото болон хөдөлгөөнт график, рийлс, сошиал сурталчилгаанд зориулсан видео график ажлуудыг өөрийн мэдлэг, ур чадварыг ашиглан өндөр чанартайгаар хийж гүйцэтгэх;
Гэрээт харилцагч элсүүлэх бүх боломжийг судлан төлөвлөгөөний биелэлтийг хангах; Хамтран ажиллагч байгууллагуудтай уулзалт зохион байгуулах, гэрээ байгуулах, хамтарсан үйл ажиллагаа явуулах ажлуудыг зохион байгуулах; Борлуулалтын үйлчилгээний бэлэн байдлыг хангах, шаардлагатай бараа бүтээгдэхүүний судалгаа, захиалга хийх, гарын авлага, заавар боловсруулах; Борлуулалтыг идэвхижүүлэн, төлөвлөгөөг ханган ажиллана.