Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

"Гоёот Ухаа" ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
ЭКСКАВАТОРЫН ОПЕРАТОР

Ашиглалт, аюулгүй ажиллагааны зааврын дагуу экскаваторыг жолоодож хөрс, нүүрсийг технологийн зааврын дагуу ухаж, ачих. Техникээр ажил гүйцэтгэхийн өмнөх болон ажил гүйцэтгэх явцад техникт илэрсэн аливаа доголдол, саатал, үл тохирлыг удирдах ажилтнуудад нэн даруй мэдэгдэх, засварлуулах. Эвдрэл гэмтэл гарахаас урьдчилан сэргийлж ажил үүргээ гүйцэтгэнэ.  Техникийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааг хангаж ажиллах, ажлын байрны тодорхойлолтонд заагдсан ажил үүргийг хийж гүйцэтгэнэ.  

ТҮЛШНИЙ МАШИНЫ ЖОЛООЧ

Уурхайн машин механизм, техник, тоног төхөөрөмжид хэрэглэгдэх түлшийг аюул осолгүй тээвэрлэж цаг алдалгүй шуурхай түгээж цэнэглэх, Тээвэрлэлтийн явцад ХАБЭА-н дүрэм, уурхайн дотоод журам тэмдэг тэмдэглэгээг сайтар мөрдөж ажиллах, Ээлжинд тогтмол түлш түгээлт хийх, Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад үүрэг, Түлшний няраваар ажиллаж байсан туршлагатай, өөр бусад техник барих чадвартай бол давуу тал болно.  

АВТО АЧИГЧИЙН ОПЕРАТОР

Өдөр тутам Ээлжийн мастераас өгсөн нарядын дагуу уурхайн ажил гүйцэтгэх; Ил уурхайн хутгаж ачих машин механизм ажиллуулах; Хүдрийн овоолгын ачилт, буулгалтын ажлыг аюул осолгүй ачих хутгах, бусад инженер, бүтээн байгуулалтын ажил хийх мөн туслах ажлуудыг хийж гүйцэтгэх; ХАБЭА-н дүрэм журмуудыг мөрдөх, ажлыг аюулгүй ажиллагааны дүрэм горимыг ханган ажиллах; Тухайн ээлжийн уулын үндсэн хөрс хуулалтын болон түүхий эд тээврийн техникүүдийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, ажлын талбайг засах;  Уурхайн мөргөцгийн, траншейн, гадаргуугийн, овоолгын гэх мэт үндсэн технологийн болон туслах замуудыг байнгын хусаж тэгшлэн замын тээх нэвтрүүлэх бэлэн байдлыг хангах;   Уурхайд шинээр догол нээх траншейг нэвтрэх үед зам засах, уулын техникүүдийн аюулгүй хэвийн ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх;  Шаардлагатай тохиолдолд ус зайлуулах суваг шуудуу ухах; Техникийнхээ тосолгоо үйлчилгээг хуваарийн дагуу хийх, түлш зарцуулалт, эвдрэл гэмтэл, согогийн талаар байнга хянаж ажиллах. 

ЗАМ УСАЛГААНЫ МАШИНЫ ЖОЛООЧ

Ээлжийн хугацаанд өөрийн хариуцсан техникийг ашиглан Уулын мастерын өгсөн нарядын дагуу ажил үүрэг гүйцэтгэх; Усны машины аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг бүрэн хангаж ажиллах; Өдөр тутмын техникийн үзлэгийг хийж, гарч болзошгүй эрсдэлийг урьдчилан олж илрүүлэх; Ус шавхах насос, компрессор, шланкны үзлэг хийж хуудсыг бөглөсөн байх; Уруу зам болон эргэлт, тойруу хэсгүүдийг хэсэгчлэн услах; Замын нөхцөлд тохируулан усалгаа хийх; Тоосжилтыг хэвийн түвшинд байлгах; Ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад ажил үүрэг гүйцэтгэх.  

ХҮНД ДААЦЫН МАШИН МЕХАНИЗМЫН ЗАСВАРЧИН

Хүнд даацын машин механизм болон тоног төхөөрөмжийн компьютерын системийг ашиглан онош тавих, дүн шинжилгээ хийх, Шаардлагатай засвар үйлчилгээг тодорхойлох зорилгоор хүнд даацын машин механизм болон тоног төхөөрөмжийн механик эвдрэл гэмтлийг оношлох, Эд анги засварлах, өөрчлөх, бэлтгэх, шинээр солих, орлуулах, Шаардах хуудсыг үндэслэн няраваас шаардлагатай сэлбэг хэрэгслийг хүлээн авах, Хүнд даацын машин механизм болон тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа, өнгө үзэмжийг хэвийн байлгах үүднээс систем/тоног хэрэгслүүдэд засвар үйлчилгээ хийх, Удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай биелүүлэх, АБТ-д заасан бусад ажил, үүрэг.

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 3-р хороо, Нарны зам гудамж, Вояж зочид буудал, 2 давхар 206 тоот.

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.