1956 оноос үе үеийн инженер мэргэжилтнүүдйин оюун ухаан арвин туршлагын дунд Монгол Улсын хөгжил дэвшлийн нэгэн тулгуур хүч болсон дэд бүтэц, тэр дундаа усны барилга байгууламж инженерийн шугам сүлжээнийн системийн, бүтээн байгуулалтанд гар бие оролцон хөгжүүлж яваадаа манай хамт олон бахархадаг. 1991 оноос нийгэмд гарсан өөрчлөлтөөс хойш Байгууламж ХХК Монгол улсын нийслэл Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот болон аймаг сумуудын төвийн цэвэр ба дулааны усан хангамжийн систем, шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжийн барилга зэрэг 90 гаруй барилга объект төслийг гүйцэтгэж улсдаа анхлан шилэн хуванцар, хүчитгэсэн хуванцар болон дулааллагатай ган хоолойг угсарсан байна. Мөн үйлдвэрийн зориулалттай Таван Толгойн Дулааны Цахилгаан Станц, Бороогийн алтны үйлдвэрийн усан хангамжийн систем, Петровис Толгойт дахь нефть хангамжийн баазийн галын усны шугам, насосны станц, 3000 м3 усан сангийн барилга байгууламж, Скай Резорт цаний баазийн хиймэл нуур, гүний худаг, усан хангамжийн систэм, бороожуулах систем болон Монполиментийн Монцементийн үйлдвэрийн усан сан гэх мэт ажил гүйцэтгэсэн. Энэ мэтчилэн улсын стратеги болон эдийн засгийн ач холбогдолтой барилга байгууламжууд дээр ажиллаж хөгжил дэвшилд үр нөлөө үзүүлж байгаа нь бидэнд баяр баясгалан авчирч цаашдаа улам ахиулах эрч хүчийг хайрладаг.
Нэр төрөө бататгах ажлын үр дүн
1. Үйлдвэрлэл
2.
3.
1990
80