Монголын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Алтай Ложистик” ХХК нь 2013 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш хурдацтай өсөн хөгжсөн. Нийт 500 гаруй ажилтантай. Өөрийн эзэмшлийн 400, гэрээт компанийн 200 гаруй хүнд даацын автомашинаар уул уурхай, улс хооронд, аюултай ачаа, хот хоорондын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг. 2017 онд Олон улсын тээвэр зуучлалын зөвшөөрөл авч, Ложистикийн цогц үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна.
Манай компани Говь-Алтай аймгийн Таяннуур уурхайгаас улсын хилийн Бургастай боомт хүртэл талын 168 километр зайд Төмрийн хүдрийн баяжмал тээвэрлэлт, Дорноговь аймгийн Мандах нуурын уурхайгаас улсын хилийн Ханги боомт хүртэл талын 160 километр зайд Хүрэн нүүрсний тээвэрлэлт, Өмнөгөвь аймгийн Таван толгойн уурхайгаас улсын хилийн Гашуунсухаат боомт хүртэл 250 километр зайд нүүрс тээвэрлэлтийг тус тус гүйцэтгэн үйл ажиллагаа явуулдаг.
Мөн улсын хилийн Бургастайн боомтод хилийн хэлтэс байгуулан экспортын болон импортоор орж ирж буй барааны гаалийн бүрдүүлэлтийг түргэн шуурхай гүйцэтгэн ажиллаж байна.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ
Олон улсын тээвэр зууч
- Агаарын тээвэр
- Холимог тээвэр / Цуглуулбар ачаа тээвэр
- Чингэлэг тээвэр
- Өөрөө явагч, автомашин тээвэр
- Том оврын ачаа тээвэр
- Усан онгоцны чартэр үйлчилгээ
- Экспортын тээвэр
Үйлчилгээ
- Борлуулагчийн баталгаатай эсэхийг шалгах үйлчилгээ
- ESCROW үйлчилгээ
- Ачаа барааны үзлэг хийх үйлчилгээ
- Санхүүгийн зуучлалын үйлчилгээ
- Тээврийн даатгал
- Гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээ
Хүнд даацын тээвэр
- Уул уурхайн тээвэр
Дотоодын тээвэр
- Хот хоорондын тээвэр
- Агуулах
Аюултай ачааны тээвэр