ЭНЭ ХОРВООД БИД НҮЦГЭН ИРЭЭД НҮЦГЭН БУЦНА…
Хайрт сонсогч минь, Хэрэв та энэхүү номыг яг одоо нээн уншиж байгаа бол танд баяр хүргэж, амжилт хүсье! Яагаад гэхээр та минималист болох хаалгаа нээж байнаа гэж ойлгож байна. Зөвхөн нэг минималистын биш, дэлхий даяарх минималистуудын хэдийнээ баталсан, туршсан, дурласан тэр сайхан бүхнийг өөрийнхөө амьдралд хэрхэн хэрэгжүүлдгээ аль болох бага дурдаад таныг дэлхийн минималистуудын ертөнцөөр илүүтэй аялуулахыг би хүсч байна.
Минималист амьдрал руу Тавтай морил! Зохиогч Б.Хулан
“Таны амьдрал зөвхөн эд хөрөнгө хөөцөлдөж үрэхэд дэндүү хайран. Бидний мэддэгээс хамаагүй илүү сайхан амьдрах аргууд бий... Төөрөгдөх хэрэггүй. Танд минимализм тусална. Энэ хуудсыг та сонирхон уншиж эхлэв үү? Тийм ээ, тэгвэл энэ ном танд зориулагдсан.
Өгүүлэгч: С.Цэндсүрэн