" Уолт Стрийт" сэтгүүлийн бэстселлер ном
Технологийн үсрэнгүй хөгжил дэвшил хүн капиталыг урьд хожид байгаагүйгээр чухал хүчин зүйл болгон хувиргаж, ажилтнуудад өдрөөс өдөрт олон боломж нээлттэй болсоор байна. Зах зээлээс топ талантыг татахын тулд компаниудад Хүн төвтэй хүний нөөцийн стратегийг нутагшуулж, утга учиртай ажлын байрыг бүтээх хэрэгтэй.
Энэхүү номоор уншигч, сонсогчдод компанийн соёлын тулгуур багана болох үнэт зүйлсийг хэрхэн тодорхойлох аргачлалыг алхам бүрээр танилцуулж, ажилтнаа сонсдог, амжилтад хүрэхийг нь дэмждэг эргэх холбоог бий болгоход анхаарах бүрдэл хэсгүүд, удирдах ажилтнууд Хүний нөөцийн стратеги нь бизнесийн үр дүн гаргахад хэрхэн нөлөөлж байгааг хэмжих арга хэрэгслүүдийг танилцуулжээ.
Өгүүлэгч: О.Анхбаяр