Достоевский зохиолч ядуусын ганцаардмал тэмцэл, мөн амьдралыг таниагүй мөртөө үндсээр нь өөрчлөхийг мөрөөдөгч либерал залуучуудын нэгдэлийг нийгмийн зөрчлийг арилган, шударга ёс тогтоож чадахгүйг романыхаа бүхий л үйл явдлаар нотлон харуулжээ.
Романдаа тэгш байдал шударга ёсонд хэрхэн хүрэх талаар тодорхой хариулт өгч чадаагүй ч зохиолын эцэст хүний эрхэм дээд сайхан сэтгэл, хүнд итгэх итгэлээ алдаагүй дорд үзэгдэгсдийг «гар гараасаа хөтлөлцөн» нэгдэж нягтрахыг уриалсан нь энэ бүхний хариулт болж байгаа билээ .
Өгүүлэгч: Ө.Наранбаатар