Аннегийн өдрийн тэмдэглэл нь Анне Франк охины бичсэн өдрийн тэмдэглэлээр бүтээгдсэн ном бөгөөд 1947 онд Нидерланд хэлээр анх хэвлэгдсэн (1952 онд англи хэлээр орчуулагдан хэвлэгдсэн). Уг номын агуулга нь Нацизмын дарлал дор Нидерландад амьдарч байсан охины өдрийн тэмдэглэл юм. Дэлхийн 2-р дайн дууссаны дараа Анне Франкийн аав нь охиныхоо дурсгалд зориулж хэвлэн гаргасан бөгөөд 20-р зууны нэн чухал номуудын тоонд зүй ёсоор багтдаг.
Өгүүлэгч : С.Ганчимэг