Хүн бүрд ном бичих нууцхан мөрөөдөл байдаг. Тухайн ном нь ямар ч чиглэлтэй, агуулгатай байж болно. Та номоо хэнд зориулж бичих вэ? Бүх хүнд зориулсан ном бичих бол намтар, түүх, шинжлэх ухааны тайлбар гарын авлага бичих технологиос өөр гэдгийг ойлгох хэрэгтэй. Мэдлэг туршлага, НОУ ХАУ-аа ном болгон бичиж бусдад суралцах, өөртөө дүгнэлт хийх боломж олгохыг хүсэж буй хүн бүрд зориулж ном бичих аргын 10 алхмыг хүргэх болно.
Хичээлийн хөтөлбөр
- Яагаад туршлагаа өвлүүлэх ёстой вэ?
- Яагаад ном бичих ёстой вэ?
- Ном бичих талбараа сонгож, уншигчдаа судлах нь
- Бичих сэдвээрээ судалгаа хийж, төрлөө сонгох нь
- Дэд гарчгууд ба номоо дуусгах хугацааг тодорхойлох нь
- Бичих ажлыг дадал болгож, хэрхэн редакторлах вэ?
- Номоо хэрхэн олны хүртээл болгох вэ?