16,000₮80,000₮Хямдрал: 80% off
2025-12-31-н хүртэл хямдарна
Худалдаж авах
5
(1)
notebook5
avatar318
time1:38:06

Би юу сурах вэ?

Орчин үеийн бизнесийн ололт амжилт нь хэрэглэгчийн зан төлөв, шийдвэр гаргалт, тархины датаг хэрхэн цуглуулж, дүн шинжилгээ хийхээс ихээхэн хамааралтай болсон. Учир нь хэрэглэгч хэрхэн шийдвэр гаргадаг, юу хүсээд байгааг ярилцлага, асуулга, фокус бүлэг зэрэг уламжлалт судалгааны аргачлалаар илрүүлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл хэрэглэгч өөрөө ч жинхэнээсээ юуг, яагаад хүсээд байгаагаа, хэрхэн шийдвэр гаргаад байгаагаа ухамсартайгаар мэддэггүй, тайлбарлаж чаддаггүйтэй холбоотой. Хэрэглэгчийн өдөр тутмын шийдвэр гаргалтын 98 хувь нь ухамсарлах түвшингөөс дор өрнөдөг гэдгийг тархи судлалын шинжлэх ухаанаар нотолсон. Та бизнес, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ онцлог, давуу талаа хэрэглэгчийн үндсэн тархинд хэрхэн хоногшуулах, худалдан авах шийдвэрт нь хэрхэн нөлөөлдөг аргачлалыг сурах болно. 

  • Тархи судлалын шинжлэх ухааныг бизнест хэрхэн ашигладаг ерөнхий ойлголт, зарим нэг жишээ
  • Тархины онцлог, шийдвэр гаргах төвүүд
  • Шийдвэр гаргалтын алдаа гэж юу болох талаар ерөнхий ойлголт авна
  • Тархинд итгүүлэн нөлөөлөх үндсэн аргачлалыг ойлгож авна
  • Төсөл, санаагаа хэрхэн ойлгохуйц, итгэхүйц танилцуулах арга техникийг жишээн дээр тайлбарлана.

Хичээлийн хөтөлбөр

  1. Нейромаркетинг гэж юу вэ?
  2. Тархины шийдвэр гаргах үндсэн төвүүд, тэдгээрийн онцлог ялгаа
  3. Шийдвэр гаргалтын алдаа гэж юу вэ?
  4. Үндсэн тархинд итгүүлэх аргачлал
  5. Төсөл санаагаа хэрхэн итгэхүйц танилцуулах вэ?
userБагш:
Чойжилрэнцэн Даваадалай

"Монголын Нейромаркетингийн Холбоо" НҮТББ-ийн үүсгэн байгуулагч, НейроКоуч. АНУ-ын "SalesBrain" компанийн итгүүлэх аргачлал, загварыг Монголд албан ёсны эрхтэй хэрэгжүүлэгч.