Европын холбоо, Япон 2026 оноос эхлэн сансар судлалын салбарт хамтарсан төслүүдийг хэрэгжүүлнэ
5 сарын 6. 14:000

 

Европын холбоо болон Япон улсууд 2026 оноос эхлэн сарны гадаргууг судлах зэрэг сансрын хөгжлийн шинэ төслүүдийг хамтран эхлүүлэхээр болжээ.

Японы Никкей Шимбун сонины мэдээлснээр, Европын сансар судлалын агентлагийн ерөнхий нарийн бичгийн дарга Жозеф Ашбахер ярилцлага өгөхдөө "Бид Японы сансар судлал, хөгжлийн байгууллагатай хамтарсан шинэ төлөвлөгөө хэрэгжүүлэхээр тохиролцлоо" хэмээн онцлов.

Төслийн нарийн төлөвлөгөөг энэ онд багтаан шийдвэрлэхээр төлөвлөж байгаа бөгөөд хөрөнгө оруулалтын хэмжээ нь хэдэн арван тэрбум иенээр хэмжигдэх төлөвтэй байна.

Сар болон Ангараг гаргийг судлахаас гадна дэлхийн дулаарлын хийн агууламжийг хиймэл дагуулаар шинжлэх зэрэг шинэ төслүүдийг эхлүүлэх талаар хэлэлцэж байгаа аж.

Нэмж дурдахад астероидод ажиглалт хийх төслийг ч энэ удаагийн хамтын ажиллагааны нэг хэсэг болгохоор төлөвлөжээ.

Ерөнхий нарийн бичгийн дарга Ашбахер 2029 онд дэлхийгээс 30.000 километрийн зайд ойртож ирэх астероидыг жишээ болгон дурдаад энэхүү үйл явдлын ачаар астероидын дэлхийд үзүүлж буй нөлөөллийн талаар судлах боломж бүрдэнэ хэмээн үзэж буйгаа цохон тэмдэглэсэн байна.

Европын холбоо болон Япон улсууд сансар судлалын салбарт томоохон хэмжээний хамтарсан төслийг хамгийн сүүлд 2000 онд хэрэгжүүлж байсан билээ. Тухайн үед дэлхийг ажиглах хиймэл дагуулын "Earth Care" төслийг амжилттай хэрэгжүүлснээс хойш буюу сүүлийн 26 жилийн хугацаанд хийж буй анхны томоохон төсөл болох юм.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шивээс хийлгэх нь цусны хорт хавдраар өвчлөх эрсдэлийг 20 хувиар нэмэгдүүлдэг
02024-6-1 1:40
Ерөнхийлөгч А.Лукашенко Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
2024-5-31 15:24
ОХУ дэлхийн дөрөв дэх том эдийн засаг болжээ
2024-5-31 13:36
Дональд Трампыг гэм буруутай гэж үзжээ
2024-5-31 13:22
Словакийн Ерөнхий сайд эмнэлгээс гарчээ
2024-5-31 13:17
Аюулгүй байдлын асуудлаарх “Шангри-Лагийн яриа хэлэлцээ” эхэлж байна
2024-5-31 13:05
Өмнөд Солонгосын магнат салсан эхнэртээ тэрбум доллар өгнө
2024-5-31 12:42
Ираны Ерөнхийлөгч асанд хүндэтгэл үзүүлсэн нь шүүмжлэл дагуулжээ
02024-5-31 12:38
Японы харилцаа холбооны KDDI компани: 2030 он гэхэд саран дээр үүрэн холбооны үйлчилгээ үзүүлнэ
02024-5-31 4:04
Шинэ Каледонид үүссэн эмх замбараагүй байдал дэлхийн никелийн зах зээлд сөргөөр нөлөөлж байна
02024-5-31 3:14