Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
4 сарын 23. 11:492

Бээжингийн хагас марафон гүйлтийн тэмцээний эхний байруудад шалгарсан Африкийн гурван тамирчин Хятадын тамирчныг түрүүлүүлэхийн тулд барианы шугам дөхөх үед хурдаа зориуд сааруулсан нь шалгах ажиллагааны явцад тогтоогдсон тул медалийг нь хураан авахаар шийдвэрлэсэн гэж тус тэмцээнийг зохион байгуулагчид мэдэгджээ.

Хятадын тамирчин Хэ Жи энэ сарын 14-нд болсон тэмцээнд 1 цаг 3 минут 44 секундэд барианд орсноор алтан медаль, 5500 долларын мөнгөн шагнал хүртсэн бол Африкийн гурван тамирчин ердөө нэг секундээр хоцорч барианд орсноор хоёрдугаар байр эзэлсэн юм.

Гэтэл тэднийг барианд ойртох үеийн дүрс бичлэгээс үзэхэд дөрвөн тамирчин зэрэгцэн гүйж байх үед Кенийн тамирчин Вилли Мнангат Хэ Жи рүү харж, түүнд урагшил гэсэн дохио өгч байгаа нь харагдана. Улмаар 5 км-ийн зайн дэлхийн дээд амжилтын эзэн асан Кени улсын тамирчин Роберт Кетер өөрийн нутаг нэгт тамирчин болон Этиопын Дежене Хайлу хоёрт хоцрох дохиог өгч, түрүүлж гүй хэмээн Хэ рүү далласан бололтой байна. Энэхүү бичлэг Хятадын цахим ертөнцөд шуугиан тарьж, улмаар олон хүн энэхүү зохисгүй үйлдлийг шалгаж, шаардлагатай арга хэмжээ авахыг зохион байгуулагчдаас шаардсан байна.

Өнгөрсөн баасан гарагт зохион байгуулах хорооноос гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Африкийн гурван тамирчин "сүүлийн 2 км-т хурдаа эрс сааруулснаар Хэ Жи тэмцээнд түрүүлсэн” болохыг тогтоожээ. Ийм учраас эдгээр дөрвөн тамирчны амжилтыг хүчингүйд тооцож, цом, медаль, шагналыг нь хураахаар шийдвэрлэсэн байна.

Тус хорооноос мэдээлснээр, Африкийн гурван тамирчныг "хөтлөн гүйгч"-ийн /pacemaker/ хувиар тэмцээнд оролцохыг Хятадын “Xtep” спортын компани урьсан бөгөөд тус компани нь Хэ Жи болон Бээжингийн хагас марафон гүйлтийн тэмцээнийг ивээн тэтгэжээ. Гэвч “Xtep” компани тэдгээр гурван тамирчныг уралдааны оператор “Zhong'ao Lupao Beijing Sports Management” компанид "хөтлөн гүйгч" гэж мэдүүлээгүй болохыг тус хорооны мэдэгдэлд дурджээ.

ЗБХ тус оператор компанийн Бээжингийн хагас марафоныг зохион байгуулах эрхийг хасаж, “Xtep”-ийг энэ улиралд дахин уралдаан ивээн тэтгэхийг хориглосон байна. “Xtep” баасан гарагт хийсэн мэдэгдэлдээ, гүйлтийн бүх тамирчин болон үйлчлүүлэгчдээсээ “чин сэтгэлээсээ хүлцэл өчжээ”.

Өдгөө 25 настай Хэ Жи сүүлийн хоёр жилийн хугацаанд Хятадын марафон гүйлтийн дээд амжилтыг хоёр удаа эвдсэн бөгөөд тус улсын хамгийн ирээдүйтэй холын зайн гүйлтийн тамирчдын нэгд тооцогддог юм. Тэрбээр марафон гүйлтийн эрэгтэй тамирчдын чансааны 74 дүгээрт эрэмбэлэгдэж байгаа бөгөөд удахгүй болох “Парис-2024” Олимпын наадамд Азийн гүйгчдийг хошуучлах төлөвтэй байна.


Эх сурвалж: CNN /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
3
2
16
1
6
9
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
203.91.115.54
   /
4 сарын 23. 20:29

Лаларын хужаа

T
178.72.209.21
   /
4 сарын 23. 14:39

Zuv shiidver gej bodoj bn yalanguya hytadiin tamirchin.

Онцлох мэдээ
Ерөнхийлөгч В.Путины тангараг өргөх ёслолд Стивен Сигал хүрэлцэн иржээ
02024-5-9 8:24
Гадаадын эмч нар Өмнөд Солонгост ажиллахыг зөвшөөрөх гэж байна
02024-5-8 19:26
Тавдугаар сарын 25-ныг Дэлхийн хөл бөмбөгийн өдөр болгон зарлалаа
02024-5-8 19:10
Дэлхийн түүхэн дэх хамгийн халуун дөрөвдүгээр сар тохиожээ
02024-5-8 16:14
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх анхны хуулийг Европын Холбоо баталжээ
02024-5-8 12:53
Д.Трампын шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ
02024-5-8 12:39
Аргентинд 10 мянгатын дэвсгэртийг гүйлгээнд гаргажээ
02024-5-8 12:27
“Боруссиа” баг Аваргуудын лигийн финалд шалгарлаа
02024-5-8 12:22
АНУ: Huawei-д хагас дамжуулагч нийлүүлдэг компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалжээ
02024-5-8 9:29
ОУВС: Хятадын эсрэг худалдааны хязгаарлалт нь дэлхийн ДНБ-ийг долоон хувиар бууруулж болзошгүй
02024-5-8 1:35