Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
4 сарын 19. 14:401

Өнгөрөгч онд стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix компанийн зүгээс нэгэн эрсдэлтэй хэдий ч зоримог шийдвэрийг гаргасан нь хэрэглэгчдийг өөр хоорондоо бүртгэлээ дамжуулахыг хориглосон явдал билээ. Тэгвэл тэдний эл шийдвэр аль хэдийн үр өгөөжөө өгч эхэлжээ.

Тодруулбал, энэ он гарсаар эхний улиралд тэд нийт хэрэглэгчийнхээ тоог 9 гаруй саяар нэмсэн байна. Улмаар тэдний нийт хэрэглэгчийн тоо 269.6 саяд хүрч, шинэ дээд амжилтыг тогтоожээ.

Тайлангийн хүрээнд шинжээчдийн мэдэгдсэнээр тэд Netflix компанийн эл шийдвэр ийм үр дүнтэй байна гэж огтоос тооцоогүй гэсэн юм. Тийнхүү хэрэглэгчийн тоон өсөлт нь бараг бүх л шинжээчийн таамгийг давж чаджээ.

Үүнээс дүгнэвэл, урьд Netflix хэрэглэгчийн тоо бодит бүртгэлийн тооноос хамаагүй их байсан ч тэд ердөө л нэг бүртгэлээ дамжуулах замаар тус стрийминг үйлчилгээг хүлээн авдаг байсныг нотолж байгаа юм.

Тийнхүү өнгөрөгч гурван сарын хугацаанд тэд нийт 9.57 тэрбум ам.долларын ашигтай ажиллаж чадсан нь Уолл Стрийтээс гаргасан урьдчилсан тооцооллыг ч давж чаджээ.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
DR. ADITY
102.88.83.119
   /
4 сарын 19. 15:55

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

Онцлох мэдээ
Дампуурал зарлаад байсан FTX бирж хохирогчдынхоо хохирлыг барагдуулж, зээлээ төлөх чадамжтай болжээ
02024-5-9 20:43
Солонгосын CU-д алтан гулдмайнууд талх шиг зарагдаж байна
02024-5-9 19:13
Умард Солонгосын гол үзэл сурталч асан нас баржээ
02024-5-9 19:09
“Фиорентина” хоёр жил дараалан Конференцийн лигийн тэмцээний финалд шалгарлаа
02024-5-9 19:05
Умард Македоны Ерөнхийлөгчөөр анх удаа эмэгтэй хүн сонгогдлоо
02024-5-9 19:02
Улаан талбайд Ялалтын 79 жилийн ойн парад боллоо
02024-5-9 18:53
"Реал Мадрид" Аваргуудын лигийн тэмцээний финалд шалгарлаа
02024-5-9 11:48
Рафах руу довтолбол Израилд зэвсэг нийлүүлэхгүй гэв
02024-5-9 11:45
Олимпын галт бамбарыг Францад авчирлаа
02024-5-9 11:42
Европын холбоо: ОХУ-ын битүүмжилсэн хөрөнгөөс олсон ашгаараа Украинд зэвсгийн дэмжлэг үзүүлнэ
02024-5-9 10:43