Норт Уэст охин нэг ТикТок бичлэг нийтлэхэд л дундаж орлоготой америк хүний жилийн орлогын талыг олдог
4 сарын 8. 19:230

Реппер Ye буюу бидний мэдэхээр Кание Уэстийн охин Норт Уэст нэг ТикТок бичлэг нийтлэхэд л дундаж орлоготой америк хүний жилийн орлогын талыг олдог ажээ.

Тодруулбал, 2023 оны судалгаагаар дундаж орлоготой америк хүн жилд 59,384 ам.доллар олдог бол Норт Уэстийн нийтэлсэн нэг ТикТок бичлэг дунджаар 23,787.90 ам.доллар олдог байна.

Энэхүү тооцооллыг гаргаж байх хугацаанд түүний дагагчийн тоо 18 сая гаран байсан юм. Харин өнгөрөгч хоёрдугаар сард тэрээр өөрийн анхны цомгоо гаргах гэж буй тухай мэдээг цацахад түүний дагагчийн тоо 18.9 сая болж өссөн бөгөөд энэхүү мэдээг бэлтгэх хугацаанд түүний дагагчийн тоо 19.2 сая байгаа билээ. Эл тоонд үндэслэвэл түүний нэг бичлэгийн орлогын хэмжээ ч мөн өссөн гэсэн үг юм.

Улмаар түүний нийт хөрөнгийн хэмжээ 50-300 сая ам.долларт хэлбэлзэж байгаа ажээ.


Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
0
2
6
13
0
3
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Гадаадын эмч нар Өмнөд Солонгост ажиллахыг зөвшөөрөх гэж байна
02024-5-8 19:26
Тавдугаар сарын 25-ныг Дэлхийн хөл бөмбөгийн өдөр болгон зарлалаа
02024-5-8 19:10
Дэлхийн түүхэн дэх хамгийн халуун дөрөвдүгээр сар тохиожээ
02024-5-8 16:14
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх анхны хуулийг Европын Холбоо баталжээ
02024-5-8 12:53
Д.Трампын шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ
02024-5-8 12:39
Аргентинд 10 мянгатын дэвсгэртийг гүйлгээнд гаргажээ
02024-5-8 12:27
“Боруссиа” баг Аваргуудын лигийн финалд шалгарлаа
02024-5-8 12:22
АНУ: Huawei-д хагас дамжуулагч нийлүүлдэг компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалжээ
02024-5-8 9:29
ОУВС: Хятадын эсрэг худалдааны хязгаарлалт нь дэлхийн ДНБ-ийг долоон хувиар бууруулж болзошгүй
02024-5-8 1:35
Япон компаниуд хамтран дэлхийн анхны 6G төхөөрөмжийг бүтээжээ
02024-5-7 20:20