Э.Блинкен: Газын зурваст гал зогсооход ойрхон байна
3 сарын 22. 15:350

ХАМАС бүлэглэлийнхний барьцаанд байгаа хүмүүсийг сулласны хариуд гал зогсоох хэлэлцээрийг байгуулахад ойртож байна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен лхагва гарагт мэдэгджээ.

Тэрбээр Саудын Арабын Жидда хотноо “Аль-Хадат” сувагт ярилцлага өгөх үеэрээ “Санал зөрөлдөөн багасаж байна гэж би хувьдаа бодож байгаа бөгөөд тохиролцоонд хүрэх боломжтой хэмээн харж байна” гэжээ.

“Бид оновчтой хувилбар саналыг дэвшүүлэхийн тулд Катар, Египет, Израилын талуудтай шаргуу ажилласан. Харин ХАМАС үүнийг хүлээж аваагүй. Тэд өөр хүсэлт, өөр шаардлага тавиад буцаж ирсэн. Хэлэлцээнд оролцогч талууд яг одоо үүн дээр ажиллаж байна” гэж Э.Блинкен хэлжээ.

“ХАМАС уг саналыг зөвшөөрөх эсэхийг бид харзнах ёстой болж байна. Хэрэв зөвшөөрвөл Газын зурваст байгаа хүмүүсийн зовлон зүдгүүрийг арилгах хамгийн шуурхай арга зам нь энэ байх болно. Бид бүхэн үүнийг л хүсэж байна” гэж тэрбээр ярилаа.

Арабын орнуудын удирдагчидтай уулзахаар өнөөдөр Египетэд очих гэж буй Э.Блинкен хэлэхдээ "дайн дууссаны дараа Газыг засан тохинуулахад юу ч тохиолдсон гэсэн бэлэн байх нь чухал" гэдгийг онцлон тэмдэглэжээ.


Эх сурвалж: CNN /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Реал Мадрид" Аваргуудын лигийн тэмцээний финалд шалгарлаа
02024-5-9 11:48
Рафах руу довтолбол Израилд зэвсэг нийлүүлэхгүй гэв
02024-5-9 11:45
Олимпын галт бамбарыг Францад авчирлаа
02024-5-9 11:42
Европын холбоо: ОХУ-ын битүүмжилсэн хөрөнгөөс олсон ашгаараа Украинд зэвсгийн дэмжлэг үзүүлнэ
02024-5-9 10:43
Ерөнхийлөгч В.Путины тангараг өргөх ёслолд Стивен Сигал хүрэлцэн иржээ
02024-5-9 8:24
Гадаадын эмч нар Өмнөд Солонгост ажиллахыг зөвшөөрөх гэж байна
02024-5-8 19:26
Тавдугаар сарын 25-ныг Дэлхийн хөл бөмбөгийн өдөр болгон зарлалаа
02024-5-8 19:10
Дэлхийн түүхэн дэх хамгийн халуун дөрөвдүгээр сар тохиожээ
02024-5-8 16:14
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх анхны хуулийг Европын Холбоо баталжээ
02024-5-8 12:53
Д.Трампын шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ
02024-5-8 12:39