Ж.Байден ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь тодорхой боллоо
3 сарын 13. 10:530

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Ардчилсан намаас /АН/ ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор нэр дэвшихэд хангалттай тооны төлөөлөгчийн саналыг мягмар гаргийн орой авлаа. Ерөнхийлөгч асан Дональд Трампын хувьд ч мөн Бүгд найрамдах намаас /БНН/ нэр дэвших эрхээ баталгаажуулахад тун ойртоод байгаа бөгөөд тэд ирэх 11 дүгээр сард болох сонгуульд дахин өрсөлдөх нь ерөнхийдөө тодорхой болж байна.

Ж.Байден АН-аас нэр дэвшихийн тулд зөвхөн нэр төдий өрсөлдөөнтэй тулгарсан юм. Харин Д.Трамп НҮБ дахь АНУ-ын Байнгын төлөөлөгчөөр ажиллаж байсан Никки Хейли, Флорида муж улсын захирагч Рон Десантис зэрэг БНН-ын хэд хэдэн гишүүнийг анхан шатны сонгуульд ялсан. АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Майк Пенс тэргүүтэй бусад нэр дэвшигчдийн хувьд сонгогчдын дэмжлэг хангалтгүйн улмаас хэдэн сарын өмнө өрсөлдөөнийг орхисон юм.

Намаасаа нэр дэвших эрхийг албан ёсоор аваагүй байгаагаа үл харгалзан хоёр нэр дэвшигч сонгууль болохоос найман сарын өмнөөс бүрэн хэмжээний сонгуулийн кампанит ажил явуулж, боломж олдох бүрд бие биенээ шүүмжилсэн мэдэгдэл хийж байна. Тухайлбал, Ж.Байден өнгөрсөн долоо хоногт Улс орны нөхцөл байдлын талаар тавьсан илтгэлдээ өмнөх Ерөнхийлөгчийг 13 удаа шүүмжилсэн бөгөөд Д.Трампын нэрийг огт дурдаагүй боловч түүнийг ерөнхийлөгчийн албыг хоёр дахь удаагаа хаших үед ямар байх талаарх дүр зургийг дүрслэн ярьжээ. Харин Д.Трампын хувьд Ж.Байденаас дөрөвхөн насаар дүү ч гэсэн 81 настай түүнийг егөөдөж байна. “Би түүнийг нэр дэвшигч болно гэж бодож байна. Би бол түүний хувьд амьдралынх нь цорын ганц өрсөлдөгч нь” гэж Д.Трамп даваа гарагт CNBC телевизээр ярьжээ.

Одоогоор явуулаад буй санал асуулгын дийлэнх нь Д.Трамп Ж.Байденаас ялимгүй давуу талтай байгааг харуулж байгаа бөгөөд улс төрийн өрсөлдөөний гол талбар болох хэд хэдэн муж улсууд 11 дүгээр сарын 5-нд болох сонгуулийн дүнг тодорхойлох магадлалтай байна. Гэхдээ Д.Трамп 91 хэрэгт яллагдагчаар татагдан дөрвөн муж улсын шүүхэд дуудагдаад байгаа бөгөөд нэг шүүх хурал нь гуравдугаар сарын 25-нд эхэлнэ. Бусад хэргүүдийг сонгууль болохоос өмнө шүүх эсэх нь тодорхойгүй байгаа боловч зарим сонгогч Д.Трампыг аль нэг хэрэгт буруутгагдвал түүнд санал өгөхгүй гэдгээ санал асуулгад оролцох үеэрээ илэрхийлжээ.


Эх сурвалж: VOA /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дампуурал зарлаад байсан FTX бирж хохирогчдынхоо хохирлыг барагдуулж, зээлээ төлөх чадамжтай болжээ
02024-5-9 20:43
Солонгосын CU-д алтан гулдмайнууд талх шиг зарагдаж байна
02024-5-9 19:13
Умард Солонгосын гол үзэл сурталч асан нас баржээ
02024-5-9 19:09
“Фиорентина” хоёр жил дараалан Конференцийн лигийн тэмцээний финалд шалгарлаа
02024-5-9 19:05
Умард Македоны Ерөнхийлөгчөөр анх удаа эмэгтэй хүн сонгогдлоо
02024-5-9 19:02
Улаан талбайд Ялалтын 79 жилийн ойн парад боллоо
02024-5-9 18:53
"Реал Мадрид" Аваргуудын лигийн тэмцээний финалд шалгарлаа
02024-5-9 11:48
Рафах руу довтолбол Израилд зэвсэг нийлүүлэхгүй гэв
02024-5-9 11:45
Олимпын галт бамбарыг Францад авчирлаа
02024-5-9 11:42
Европын холбоо: ОХУ-ын битүүмжилсэн хөрөнгөөс олсон ашгаараа Украинд зэвсгийн дэмжлэг үзүүлнэ
02024-5-9 10:43