Польш: Украины оронд Оросын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импортыг хязгаарлаж магадгүй
3 сарын 1. 9:410

Европын хэд хэдэн оронд Украинаас хямд үнэтэй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн импортлохыг эсэргүүцсэн фермерүүдийн жагсаал үргэлжилж байгаа энэ үед Польшийн засгийн газар Украины оронд Оросоос хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн импортлохыг хориглох асуудлыг авч үзэхээр шийджээ.

Ройтерс, Блүүмберг зэрэг агентлагуудын мэдээлснээр, Польшийн ерөнхий сайд Дональд Туск орон нутгийн цагаар 29-ний өдөр Варшавт айлчилсан Латвийн ерөнхий сайд Эвика Силинжатай хийсэн хэвлэлийн бага хурал дээр энэ тухай мэдэгдэв.

Ерөнхий сайд Туск хэлэхдээ, "Бид Оросын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импортыг хориглох шийдвэр гаргасан Латви улсын хувилбарыг сайтар судалж үзэж байгаа бөгөөд Польш улс ч үүн шиг арга хэмжээ авахыг үгүйсгэхгүй” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Латвийн парламент өнгөрөгч 22-ны өдөр ОХУ экспортоос олсон мөнгөө дайнд зарцуулахаас сэргийлэх зорилгоор Орос, Беларусь улсад үйлдвэрлэсэн газар тариалан, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг импортлохыг хориглох тухай хуулийн төслийг баталсан юм.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
3
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Формула-1"-ийн долоо дахь гараанд М.Ферстаппен түрүүлжээ
02024-5-20 13:30
Ираны Ерөнхийлөгчийн сууж явсан нисдэг тэрэг осолджээ
02024-5-20 13:23
Тайванийн засаг захиргааны тэргүүн Лай Чиндэ тангараг өргөжээ
02024-5-20 13:00
Польш улс ОХУ, Беларусьтай хиллэдэг зүүн хилээ бэхжүүлэхийн тулд 2.5 тэрбум ам.доллар зарцуулна
02024-5-20 8:44
Менежментийн хямралтай тулгараад удаж буй Toshiba компани 4000 ажилтнаа цомхотгохоор болжээ
02024-5-20 8:19
"Формула-1"-ийн долоо дахь гараа Италид эхэлж байна
02024-5-17 14:22
The Himalayan Times: Уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ
02024-5-17 14:01
“Фүкүшима-1”-ийн усыг асгах зургаа дахь үе шатны ажиллагаа эхэлжээ
02024-5-17 12:52
III Аменхотепын дүр төрхийг сэргээжээ
02024-5-17 11:23
Дэлхийн хүн амын дундаж наслалт 2050 он гэхэд 5 жилээр нэмэгдэнэ
02024-5-17 11:17