Манчестер Юнайтед клуб 10 тоглогчоо "худалдана"
2 сарын 27. 11:440

Тэрбумтан Жим Рэтклифф Английн “Манчестер Юнайтед” клубын хамтран эзэмшигч болсны дараа тус клуб зуны шилжилт хөдөлгөөний цонх нээгдэх үед 10 тоглогчоо худалдахаар төлөвлөж байгаа тухай өдөр тутмын "Manchester Evening News" сонинд мэдээлжээ.

Тухайлбал, Рафаэль Варан, Антони Марсьяль, Том Хитон нарын гэрээний хугацаа ирэх зун дуусгавар болно. Мөн Эрон Уан-Биссаки, Виктор Линделёф, Факундо Пельистри нарынх ирэх онд дуусах юм. Үүний зэрэгцээ Софьян Амрабат, Каземиро, Мэйсон Гринвуд, Маркус Рэшфорд, Жейдон Санчо, Донни ван де Бек, Ханнибал Межбри, Альваро Фернандес, Антони нар багаасаа явах төлөвтэй байна.

Одоогийн байдлаар, “МЮ” баг 44 оноотойгоор Английн Премьер лигийн тэмцээний хүснэгтийн 6 дугаарт бичигдэж байна. Харин “улаан чөтгөрүүд” Аваргуудын лигийн тэмцээнд хэсэгтээ хамгийн сүүлийн байранд орсноос гадна Европын цомуудын тэмцээнүүдээс хасагджээ.

Химийн үйлдвэрлэлийн Ineos корпорацийн эзэн, Их Британий тэрбумтан Ж.Рэтклифф энэ сард тус клубын хувьцааны 25 хувийг 1,2 тэрбум фунт стерлингээр худалдан авсныхаа дараа "Олд Траффорд" цэнгэлдэх хүрээлэнгийн дэд бүтцийг сайжруулахад 300 сая долларын хөрөнгө оруулахаа амласан юм.

Рэдклиффээс өмнө ах дүү Авраам Глейзер, Жоэл Глейзер нар тус клубыг 2005 онд 1,34 тэрбум доллароор худалдан аваад дангаар эзэмшиж байв.


Эх сурвалж: РИА Новости /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Реал Мадрид" Аваргуудын лигийн тэмцээний финалд шалгарлаа
02024-5-9 11:48
Рафах руу довтолбол Израилд зэвсэг нийлүүлэхгүй гэв
02024-5-9 11:45
Олимпын галт бамбарыг Францад авчирлаа
02024-5-9 11:42
Европын холбоо: ОХУ-ын битүүмжилсэн хөрөнгөөс олсон ашгаараа Украинд зэвсгийн дэмжлэг үзүүлнэ
02024-5-9 10:43
Ерөнхийлөгч В.Путины тангараг өргөх ёслолд Стивен Сигал хүрэлцэн иржээ
02024-5-9 8:24
Гадаадын эмч нар Өмнөд Солонгост ажиллахыг зөвшөөрөх гэж байна
02024-5-8 19:26
Тавдугаар сарын 25-ныг Дэлхийн хөл бөмбөгийн өдөр болгон зарлалаа
02024-5-8 19:10
Дэлхийн түүхэн дэх хамгийн халуун дөрөвдүгээр сар тохиожээ
02024-5-8 16:14
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх анхны хуулийг Европын Холбоо баталжээ
02024-5-8 12:53
Д.Трампын шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ
02024-5-8 12:39