Хятад улс Сар луу нисэх шинэ хөлөг зохион бүтээнэ
2 сарын 26. 14:530

Сарыг судлах жолоодлогот нислэгт зориулан бүтээж буй Хятадын шинэ үеийн сансрын хөлгийг “Мэнжөү” буюу “Мөрөөдлийн хөлөг” хэмээн нэрлэхээр болсныг жолоодлогот нислэгийн хөтөлбөрийн газар /CMSA/ мэдээлжээ.

"Сарны гадаргууг судлах жолоодлогот нислэгийн хөтөлбөр бол Хятадын ард түмний мөрөөдлийг тусгаж, сансар огторгуйн орон зайг судлах шинэ замын эхлэлийг тавьж буйг энэ нэр илэрхийлнэ" гэж CMSA онцолсон байна.

Сансрын уг хөлгийн буугч төхөөрөмжийг "Ланьюэ" буюу “Тэнгэрээс Сарыг шүүрч авах” хэмээн нэрлэх ажээ. Энэ нэрийг Мао Зэдүний шүлгээс авсан бөгөөд Хятадын ард түмэн Орчлон ертөнцийг судалж, Саран дээр бууна гэдэг итгэлийг илэрхийлж буй юм. Эдгээр нэрийг олон нийтээс ирүүлсэн 2000 шахам саналаас сонгож авчээ.

Төлөвлөсний дагуу Хятадын сансрын нисгэгчид Сарны гадаргуу дээр 2030 оноос өмнө хөл тавина. Манай гаргийн цорын ганц дагуул руу хийх жолоодлогот нислэгийн хүрээнд хоёр зөөгч пуужингаар сансрын хөлөг болон буугч модулийг тойрог замд гаргах юм. Сансрын хоёр аппарат залгагдсаны дараа сансрын нисгэгчид сансрын хөлгөөс гарч буугч модуль руу орно.

“Мэнжөү” сансрын хөлөг, “Ланьюэ” буугч төхөөрөмж болон "Чанжэн-10" зөөгч пуужинг одоогоор зохион бүтээж байгаа юм.


Эх сурвалж: Xinhua /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Реал Мадрид" Аваргуудын лигийн тэмцээний финалд шалгарлаа
02024-5-9 11:48
Рафах руу довтолбол Израилд зэвсэг нийлүүлэхгүй гэв
02024-5-9 11:45
Олимпын галт бамбарыг Францад авчирлаа
02024-5-9 11:42
Европын холбоо: ОХУ-ын битүүмжилсэн хөрөнгөөс олсон ашгаараа Украинд зэвсгийн дэмжлэг үзүүлнэ
02024-5-9 10:43
Ерөнхийлөгч В.Путины тангараг өргөх ёслолд Стивен Сигал хүрэлцэн иржээ
02024-5-9 8:24
Гадаадын эмч нар Өмнөд Солонгост ажиллахыг зөвшөөрөх гэж байна
02024-5-8 19:26
Тавдугаар сарын 25-ныг Дэлхийн хөл бөмбөгийн өдөр болгон зарлалаа
02024-5-8 19:10
Дэлхийн түүхэн дэх хамгийн халуун дөрөвдүгээр сар тохиожээ
02024-5-8 16:14
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх анхны хуулийг Европын Холбоо баталжээ
02024-5-8 12:53
Д.Трампын шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ
02024-5-8 12:39