В.Залужный ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргын албан тушаалаас татгалзжээ
1 сарын 31. 12:270

Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Валерий Залужный өөрийг нь Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллуулах гэсэн Ерөнхийлөгч Владимир Зеленскийн саналаас татгалзсан тухай Их Британийн The Economist сэтгүүлд бичжээ.

Тус сэтгүүлд мэдээлснээр, Украины Ерөнхийлөгч нэгдүгээр сарын 29-ний орой Залужныйтай уулзаж, түүнийг огцруулах шийдвэрээ танилцуулаад Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн даргын албан тушаалыг хаших саналыг тавьжээ. Эх сурвалжуудын ярьснаар, Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч ерөнхийлөгчийн саналыг хүлээж аваагүй байна.

Залужныйг Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн албан тушаалаас огцруулсан талаар Дээд Радагийн депутат асан Борислав Береза даваа гарагт мэдээлжээ. Энэ мэдээллийг хоёр эх сурвалж нь баталсан гэж Дээд Радагийн депутат Алексей Гончаренко мөн мэдэгджээ. Гэхдээ Залужныйг огцруулах тухай өөрт нь мэдэгдсэн боловч холбогдох зарлиг хараахан гараагүй байна. Гончаренкогийн ярьснаар, Европын аль нэгэнд оронд Элчин сайдаар ажиллах саналыг Залужныйд тавьсан боловч ерөнхий командлагч татгалзжээ.

Энэ талаар "Залужныйтай холбоотой зарлигт аль хэдийн гарын үсэг зурсан, түүний оронд Украины Батлан хамгаалах яамны Тагнуулын ерөнхий газрын дарга Кирилл Будановыг томилно" гэх мэдээлэл цацагдсан байна. Мөн зарим Telegram сувгуудад Украины Батлан хамгаалахын сайд Рустем Умеровыг огцруулсан тухай мэдээлэл гарчээ. Харин Батлан хамгаалах яам энэ мэдээллийг үгүйсгэлээ. Үүний сацуу тус яам сайд, ерөнхий командлагч хоёрыг хоёуланг нь огцруулсныг үгүйсгэсэн үү, эсвэл зөвхөн Умеровын тухай мэдээллийг үгүйсгэсэн үү гэсэн асуулт хэвлэлийнхний дунд гарчээ. Украины Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Сергей Никифоров хэлэхдээ, Залужныйг халаагүй гэж мэдэгдсэн байна.


Эх сурвалж: The Economist /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Реал Мадрид" Аваргуудын лигийн тэмцээний финалд шалгарлаа
02024-5-9 11:48
Рафах руу довтолбол Израилд зэвсэг нийлүүлэхгүй гэв
02024-5-9 11:45
Олимпын галт бамбарыг Францад авчирлаа
02024-5-9 11:42
Европын холбоо: ОХУ-ын битүүмжилсэн хөрөнгөөс олсон ашгаараа Украинд зэвсгийн дэмжлэг үзүүлнэ
02024-5-9 10:43
Ерөнхийлөгч В.Путины тангараг өргөх ёслолд Стивен Сигал хүрэлцэн иржээ
02024-5-9 8:24
Гадаадын эмч нар Өмнөд Солонгост ажиллахыг зөвшөөрөх гэж байна
02024-5-8 19:26
Тавдугаар сарын 25-ныг Дэлхийн хөл бөмбөгийн өдөр болгон зарлалаа
02024-5-8 19:10
Дэлхийн түүхэн дэх хамгийн халуун дөрөвдүгээр сар тохиожээ
02024-5-8 16:14
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх анхны хуулийг Европын Холбоо баталжээ
02024-5-8 12:53
Д.Трампын шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ
02024-5-8 12:39