Tesla компани Герман дахь үйлдвэрлэлээ түр зогсооно
1 сарын 12. 13:020

Германы нийслэл Берлин хотын ойролцоох автомашины үйлдвэрийнхээ үйл ажиллагааг хоёр долоо хоногийн хугацаанд түр зогсооно гэж Америкийн цахилгаан автомашин үйлдвэрлэгч Tesla компани пүрэв гарагт мэдэгдлээ.

Эд анги дутагдах болсон тул бид Берлин-Бранденбургийн гига үйлдвэрийн тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлийг нэгдүгээр сарын 29-нөөс хоёрдугаар сарын 11-ний хооронд зогсоохоос өөр аргагүй болсон бөгөөд үүнд хэд хэдэн дэд хэсэг хамаарахгүй” гэж Tesla-гийн мэдэгдэлд дурджээ.

Иранаас дэмжлэг авдаг хутичууд хөлөг онгоцууд руу халдаж байгаагийн улмаас Улаан тэнгист хямрал үүсэж, улмаар тээврийн чиглэл өөрчлөгдсөн тул эд ангийн хомсдол нүүрлэсэн байна. Хутичууд Газын зурваст Израилын талтай тулалдаж буй Палестины ХАМАС бүлэглэлийнхэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа мэдэгджээ.

Улаан тэнгис дэх зэвсэгт мөргөлдөөн болон түүнээс үүдэлтэй Европ, Ази хоорондын тээврийн маршрутын өөрчлөлт нь Грюнхайд дэх үйлдвэрлэлд мөн нөлөөлж байна” гэж Tesla мэдэгджээ. Тус компани дээр дурдсан асуудлын улмаас үйлдвэрлэлээ түр зогсооход хүрснээ зарласан анхны компани болж байна.

Мөн борлуулалтаараа Хятадын хоёр дахь том автомашин үйлдвэрлэгчид тооцогддог Geely, Шведийн тавилга үйлдвэрлэгч Ikea зэрэг олон компани нийлүүлэлт хойшилж буйг мэдэгдсэн байна.

Хутичууд худалдааны хөлөг онгоцууд руу халдах болсны улмаас дэлхийн томоохон тээврийн компаниуд Азиас Европ руу чиглэсэн хамгийн дөт далайн зам болох Суэцийн сувгаар нэвтрэхэд хүндрэлтэй болоод байна. Энэхүү чиглэлээр дэлхийн тээврийн хөлөг онгоцуудын 12 орчим хувь нь дамжин өнгөрдөг.

Maersk, Hapag-Lloyd зэрэг далайн тээврийн компаниуд Өмнөд Африкийн Сайн итгэлтийн хошууг тойрох урт хийгээд өртөг ихтэй маршрутаар хөлөг онгоцуудаа явуулж байна. Ингэснээр Азиас хойд Европ руу тээвэр хийх хугацаа ойролцоогоор 10 хоногоор уртсаж, 1 сая долларын түлш илүү зарцуулдаг байна.

Тээвэрлэлтийн хугацаа нэлээд уртсаж байгаа нь нийлүүлэлтийн сүлжээнд тасалдал үүсгэж байна” гэж Tesla мэдэгджээ. Тус компани 2022 оны гуравдугаар сараас Германд цахилгаан машин үйлдвэрлэж байгаа бөгөөд 11 500 орчим хүнийг ажлын байраар хангаж байна.


Эх сурвалж: DW /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Гадаадын эмч нар Өмнөд Солонгост ажиллахыг зөвшөөрөх гэж байна
02024-5-8 19:26
Тавдугаар сарын 25-ныг Дэлхийн хөл бөмбөгийн өдөр болгон зарлалаа
02024-5-8 19:10
Дэлхийн түүхэн дэх хамгийн халуун дөрөвдүгээр сар тохиожээ
02024-5-8 16:14
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх анхны хуулийг Европын Холбоо баталжээ
02024-5-8 12:53
Д.Трампын шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ
02024-5-8 12:39
Аргентинд 10 мянгатын дэвсгэртийг гүйлгээнд гаргажээ
02024-5-8 12:27
“Боруссиа” баг Аваргуудын лигийн финалд шалгарлаа
02024-5-8 12:22
АНУ: Huawei-д хагас дамжуулагч нийлүүлдэг компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалжээ
02024-5-8 9:29
ОУВС: Хятадын эсрэг худалдааны хязгаарлалт нь дэлхийн ДНБ-ийг долоон хувиар бууруулж болзошгүй
02024-5-8 1:35
Япон компаниуд хамтран дэлхийн анхны 6G төхөөрөмжийг бүтээжээ
02024-5-7 20:20