2023/11/01: Тойм мэдээ
2023, 11 сарын 2. 10:330

Дэлхийн банк: Израиль, Палестины мөргөлдөөн газар авбал газрын тосны үнэ 150 ам.долларт хүрнэ

Украинд дайн үргэлжилж байгаа энэ үед Ойрх Дорнод дахь мөргөлдөөн мөн газар авсан тохиолдолд газрын тосны үнэ өсөх магадлалтайг Дэлхийн банк анхаарууллаа.

Японы SBI болон Тайванийн PSMC компаниуд хамтран хагас дамжуулагчийн үйлдвэр байгуулна

Японы SBI Holdings санхүүгийн групп болон Тайванийн хагас дамжуулагчийн салбартаа эхний гуравт жагсдаг PSMC компаниуд хамтран Японы Хоншү арлын зүүн хойд хэсгийн Мияги мужид барихаар төлөвлөж буй хагас дамжуулагчийн үйлдвэрийнхээ эхний ээлжийг 2027 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаагаа 31-ний өдөр мэдэгдлээ.

БНХАУ-ыг чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрөгч есдүгээр сард 34 хувиар буурчээ

Хятадын Худалдааны яамны статистик мэдээнд үндэслэн зах зээлийн судалгааны Wind фирмийн 31-ний өдөр мэдээлснээр, энэ оны 9-р сард Хятад дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 72 тэрбум 800 сая юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 34 хувиар буурсан үзүүлэлт болохыг онцлов. Энэ нь сарын үзүүлэлтээрээ 2014 оноос хойших хамгийн том уналт юм.

Япон: Хамас бүлэглэлтэй холбоо бүхий есөн этгээд, нэг компанийн хөрөнгийг царцаажээ

Киодо Ньюс агентлагийн мэдээлснээр, Японы засгийн газар Израилийн эсрэг дайн хийж буй Хамас бүлэглэлийн санхүүжилтийг таслан зогсоох тухай Засгийн газрын 31-ний өдрийн хуралдаанаар эдгээр хориг арга хэмжээний талаар шийдвэрлэж, даруй хэрэгжүүлж эхэлсэн байна.

Тоyota компани АНУ дахь автомашины батарейны үйлдвэрт 8 тэрбум ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалт хийнэ

Японы Тоyota Motors компани АНУ-ын Хойд Каролина мужид баригдаж буй цахилгаан автомашины батарейны үйлдвэрт 8 тэрбум ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдлээ.

БНАСАУ хэд хэдэн улс дахь элчин сайдын яамаа хаалаа

Мягмар гарагт Ройтерс агентлагаас мэдээлснээр БНАСАУ хэдэн арван улс дахь элчин сайдын яамаа хаажээ. Улмаар хэвлэлийнхний мэдээлж байгаагаар Пхеньяны эл шийдвэр тэдний олон улсад үйл ажиллагаа явуулдаг нийт элчин сайдын яамнуудын дөрөвний нэг орчим хувийг хамарсан гэнэ.

Боливи улс Газын зурвас дахь нөхцөл байдлаас үүдэн Израиль улсаас дипломат харилцаагаа тасаллаа

Ингэснээр тэд Газын зурвас дахь мөргөлдөөний улмаас Израиль улсаас дипломат харилцаагаа тасалсан Латин Америкийн анхны улс болсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Реал Мадрид" Аваргуудын лигийн тэмцээний финалд шалгарлаа
02024-5-9 11:48
Рафах руу довтолбол Израилд зэвсэг нийлүүлэхгүй гэв
02024-5-9 11:45
Олимпын галт бамбарыг Францад авчирлаа
02024-5-9 11:42
Европын холбоо: ОХУ-ын битүүмжилсэн хөрөнгөөс олсон ашгаараа Украинд зэвсгийн дэмжлэг үзүүлнэ
02024-5-9 10:43
Ерөнхийлөгч В.Путины тангараг өргөх ёслолд Стивен Сигал хүрэлцэн иржээ
02024-5-9 8:24
Гадаадын эмч нар Өмнөд Солонгост ажиллахыг зөвшөөрөх гэж байна
02024-5-8 19:26
Тавдугаар сарын 25-ныг Дэлхийн хөл бөмбөгийн өдөр болгон зарлалаа
02024-5-8 19:10
Дэлхийн түүхэн дэх хамгийн халуун дөрөвдүгээр сар тохиожээ
02024-5-8 16:14
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх анхны хуулийг Европын Холбоо баталжээ
02024-5-8 12:53
Д.Трампын шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ
02024-5-8 12:39