Австралийн Төв банк түүхэндээ анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй болно
2023, 7 сарын 17. 13:090

Австралийн Тав банк 1960 онд үүсгэн байгуулагдсан. Тухайн цаг үеэс хойш тус банк үргэлж эрэгтэй ерөнхийлөгчтэй байсан юм. Тэгвэл 63 жилийн түүхэндээ Австралийн Төв банк анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй болох болжээ.

Австралийн Нөөцийн банкны одоогийн ерөнхийлөгч Филип Лоугийн хувьд ирэх есдүгээр сард өөрийн 7 жилийн албаа дуусгах юм. Улмаар түүний албан үүргээ гүйцэтгэх хугацаа дууссан хойно түүний албыг Австралийн Нөөцийн банкны одоогийн дэд ерөнхийлөгч Мишель Буллок залгамжлах гэнэ.

BBC сувгаас мэдээлснээр тэр ирэх есдүгээр сарын арваннаймны өдрөөс үүрэгт ажлаа хүлээн авна гэсэн байна.

Австралийн санхүүгийн салбар нь эрэгтэйчүүд давамгайлсан салбар бөгөөд жендерт үндэслэсэн цалингийн зөрүү хамгийн их салбар юм. Тиймээс төв банкны ерөнхийлөгчөөр эмэгтэй хүнийг томилж буй нь жендерийн эрх тэгш байдлын хүрээнд өндөр ач холбогдолтой шийдвэр ажээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Гадаадын эмч нар Өмнөд Солонгост ажиллахыг зөвшөөрөх гэж байна
02024-5-8 19:26
Тавдугаар сарын 25-ныг Дэлхийн хөл бөмбөгийн өдөр болгон зарлалаа
02024-5-8 19:10
Дэлхийн түүхэн дэх хамгийн халуун дөрөвдүгээр сар тохиожээ
02024-5-8 16:14
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх анхны хуулийг Европын Холбоо баталжээ
02024-5-8 12:53
Д.Трампын шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ
02024-5-8 12:39
Аргентинд 10 мянгатын дэвсгэртийг гүйлгээнд гаргажээ
02024-5-8 12:27
“Боруссиа” баг Аваргуудын лигийн финалд шалгарлаа
02024-5-8 12:22
АНУ: Huawei-д хагас дамжуулагч нийлүүлдэг компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалжээ
02024-5-8 9:29
ОУВС: Хятадын эсрэг худалдааны хязгаарлалт нь дэлхийн ДНБ-ийг долоон хувиар бууруулж болзошгүй
02024-5-8 1:35
Япон компаниуд хамтран дэлхийн анхны 6G төхөөрөмжийг бүтээжээ
02024-5-7 20:20