АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен энэ долоо хоногт БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ
2023, 7 сарын 3. 17:220

Ням гарагт АНУ-ын Сангийн яамнаас мэдээлснээр тус яамны сайд Жанет Йеллен энэ долоо хоногт БНХАУ-д албан ёсны айлчлал хийх болжээ. Айлчлалын хүрээнд тэрээр Хятадын хэд хэдэн өндөр албан тушаалтантай уулзах гэнэ. Товлосон ёсоор уулзалт энэ долоо хоногийн пүрэв гарагаас ням гарагийг дуустал үргэлжлэх ажээ.

Уулзалтын хүрээнд тэд дэлхий дахины макро эдийн засаг хийгээд санхүүгийн хөгжил гэх асуудлуудыг авч хэлэлцэх бөгөөд Жанет Йелленийн зүгээс АНУ болоод БНХАУ-ын хоорондын харилцаа холбоог гүнзгийрүүлэхэд анхаарах гэнэ.

Өнгөрөгч сарын 18-19-ийн өдрүүдэд АНУ-ын Төрийн нарийн бичиг Энтони Блинкен БНХАУ-д айлчилж, тус улсны төрийн өндөр албан тушаалтнууд хийгээд ерөнхийлөгч Ши Жиньпинтэй ч уулзсан юм. Тухайн үед ноён Блинкенийн зүгээс ойрын хугацаанд АНУ-ын төрийн өндөр албан тушаалтнууд БНХАУ-д айлчилна хэмээн мэдэгдэж байсан билээ. Тэгвэл түүний айлчлалын дараагаар хатагтай Йеллен БНХАУ-ыг зорих гэж байгаа нь энэ ажээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ираны сайд нарын танхимаас мэдэгдэл гаргажээ
02024-5-20 19:16
Александр Усик Тайсон Фьюриг ялж, үнэмлэхүй аварга боллоо
02024-5-20 15:11
“New Shepard” хөлгийг хөөргөжээ
02024-5-20 13:51
Э.Холанд Премьер Лигийн “Алтан шаахай”-г хүртлээ
02024-5-20 13:37
"Формула-1"-ийн долоо дахь гараанд М.Ферстаппен түрүүлжээ
02024-5-20 13:30
Ираны Ерөнхийлөгчийн сууж явсан нисдэг тэрэг осолджээ
02024-5-20 13:23
Тайванийн засаг захиргааны тэргүүн Лай Чиндэ тангараг өргөжээ
02024-5-20 13:00
Польш улс ОХУ, Беларусьтай хиллэдэг зүүн хилээ бэхжүүлэхийн тулд 2.5 тэрбум ам.доллар зарцуулна
02024-5-20 8:44
Менежментийн хямралтай тулгараад удаж буй Toshiba компани 4000 ажилтнаа цомхотгохоор болжээ
02024-5-20 8:19
"Формула-1"-ийн долоо дахь гараа Италид эхэлж байна
02024-5-17 14:22