НҮБ ОХУ-ыг хар жагсаалтад оруулжээ
2023, 6 сарын 23. 17:190

Пүрэв гарагт Ассошиэйтед Пресс агентлагаас мэдээлснээр НҮБ жил бүр боловсруулан гаргадаг хар жагсаалтдаа ОХУ-ыг оруулжээ. Үүний үндэслэл нь ОХУ-ын зэвсэгт хүчин Украин дахь сургууль хийгээд эмнэлгийн байгууламж руу халдаж, бага насны хүүхдүүдийн аминд хүрсэн гэсэн юм.

НҮБ-ийн ерөнхий нарийн бичиг Антонио Гутерришийн хэлснээр тэрээр тоон баримтыг үзээд ихэд цочирдож, санаа зовнисон гэсэн байна. Учир нь өнгөрөгч онд Украин улсад хүүхдийн эрх зөрчигдсөн тохиол тун олон бүртгэгдсэн бөгөөд сургууль, эмнэлгийн байгууламж руу халдсан тохиолдол ч мөн олноор бүртгэгдсэн гэнэ. Үүгээр зогсохгүй ОХУ-ын талаас украин хүүхдүүдийг саатуулж, зарим хүүхдийг ОХУ рүү шилжүүлсэн байна.

Үйл явдлын хүрээнд Ассошиэйтед Пресс агентлагаас мэдээлснээр НҮБ Израил улсыг өнгөрөгч онд нийт 54 палестин хүүхдийн аминд хүрч, 1,139 хүүхдийн эрхийг зөрчсөн байхад хар жагсаалтад оруулсангүй гэжээ. Улмаар Палестины НҮБ дахь элчийн хэлснээр НҮБ Израил улсыг хар жагсаалтад оруулаагүйгээрээ маш том алдаа гаргалаа хэмээсэн юм.


Эх сурвалж: AP News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Реал Мадрид" Аваргуудын лигийн тэмцээний финалд шалгарлаа
02024-5-9 11:48
Рафах руу довтолбол Израилд зэвсэг нийлүүлэхгүй гэв
02024-5-9 11:45
Олимпын галт бамбарыг Францад авчирлаа
02024-5-9 11:42
Европын холбоо: ОХУ-ын битүүмжилсэн хөрөнгөөс олсон ашгаараа Украинд зэвсгийн дэмжлэг үзүүлнэ
02024-5-9 10:43
Ерөнхийлөгч В.Путины тангараг өргөх ёслолд Стивен Сигал хүрэлцэн иржээ
02024-5-9 8:24
Гадаадын эмч нар Өмнөд Солонгост ажиллахыг зөвшөөрөх гэж байна
02024-5-8 19:26
Тавдугаар сарын 25-ныг Дэлхийн хөл бөмбөгийн өдөр болгон зарлалаа
02024-5-8 19:10
Дэлхийн түүхэн дэх хамгийн халуун дөрөвдүгээр сар тохиожээ
02024-5-8 16:14
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх анхны хуулийг Европын Холбоо баталжээ
02024-5-8 12:53
Д.Трампын шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ
02024-5-8 12:39